Хятад улсаас Европын холбоонд суугаа Элчин сайд Фу Конг “Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа сэргээх Украины зорилгод Бээжин дэмжлэг үзүүлэхийг үгүйсгэхгүй” гэж хэлжээ. Украины зорилгыг дэмжих эсэхийг сэтгүүлчид түүнээс асуутал “Яагаад болохгүйг нь би ойлгохгүй байна. Бид бүх улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг. Хятад улс хуучин ЗХУ-тай харилцаа тогтоохдоо харилцан санал нэгдсэн. Гэхдээ энэ нь Орос, Украин хоорондоо харилцан тохиролцож, шийдвэрлэх ёстой асуудал” гэжээ.
Фу Конг иймэрхүү утгатай тайлбар хийж буй нь анхны тохиолдол биш юм. Тэрбээр дөрөвдүгээр сард “The New York Times” сонинд ярилцлага өгөхдөө “Украины газар нутаг, ялангуяа Крым, Донбассыг өөртөө нэгтгэх гэсэн Оросын хүчин чармайлтыг Хятад улс дэмжихгүй” гэж мэдэгджээ.
Хятадын Гадаад хэргийн яам болон албаныхан ийм тайлбараас зайлсхийдэг. Гэтэл Фу саяхны ярилцлагадаа Украины асуудлаарх Хятадын байр суурь маш тодорхой байна гэж онцолсон. “Бид энх тайвныг дэмжиж байгаа бөгөөд хэлэлцээрийн ширээний ард суух замаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэж, аль болох хурдан энх тайванд хүрэх нь чухал гэж үзэж байна” гэсэн юм.
Харин Хятадаас Францад суугаа Элчин сайд Лу Шае ярилцлага өгөхдөө “Хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын статусыг чухалчлах олон улсын гэрээ байхгүй. Тиймээс тэдэнд олон улсын эрх зүйд үр дүнтэй статус дутагдалтай байдаг” гэж хэлж байв.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй