“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр\2023.06.29\ мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "2023 оны зургаадугаар сарын 15-ны 13:20 цагт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга өөрийн цахим хуудсаараа лайв хийж, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат гарал үүсэл нь тодорхойгүй олон тооны адуу авчирсан, малчин иргэдийг машинаараа хөөж мөргөж байна гэсэн агуулгатай мэдээлэл тавьсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь мөрдөн ажиллагаа явуулж, зургаадугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ыг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 20.16, 13.14-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг зургаадугаар сарын 26-нд прокурорт хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээж аваад ажлын гурав хоногийн дотор шийдвэр гаргадаг.
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорын шатанд байгаа" хэмээн мэдээллээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн