Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эндо Такашиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки байлцав.
Энэ үеэр ноён Т.Эндо Япон Улсын Ерөнхий сайд асан Ё.Сүгагийн бэлэг Кизүна хэмээх Акита үүлдрийн нохойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүлээлгэн өглөө. Кизүна нь гурван сартай эр гөлөг бөгөөд түүний нэр эв эеийн холбоо гэсэн утгатай юм байна.
Ерөнхий сайдыг "Токио-2020" зуны олимпын нээлтэд оролцох үеэр гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлж, цар тахлын хүнд нөхцөлд олимпын наадам зохион байгуулах түүхэн сорилттой үед хүрэлцэн ирсэнд талархан, эв найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож, Акита үүлдрийн нохой бэлэглэхээ илэрхийлсэн юм.
Тухайн үед цар тахлын халдварын эрсдэлээс сэргийлж тус үүлдрийн нохойны чихмэлийг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхий сайдад хүргүүлж байв.
Тус үүлдрийн нохой нь Акита муж орчмоос гаралтай бөгөөд Японы ардын уран зохиол, үлгэр, тууж, урлагийн бүтээлд үнэнч байдал, эр зориг, хүч чадлын бэлгэдэл болгон дүрсэлсээр иржээ. Эзнээ 10 жил хүлээж, Токио хотын Шибүя дүүргийн төмөр замын өртөөн дээр хөшөө болон мөнхөрсөн домогт Хачико нохой Акита үүлдрийнх аж.
Мөн Хачико нохойны 100 жилийн ой тохиож байгаа 2023 онд энэхүү үйл явдал давхцаж буйгаараа бэлгэшээлтэй гэж Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Эндо хэллээ.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо