Монголын Хөлбөмбөгийн Холбооны шийдвэр гаргах дээд байгууллага Их Хурал 07-р сарын 03-ны өдөр хуралдаж, 2023 оны ээлжит сонгуулийн үр дүнг зарлалаа.
МХБХ-ны ээлжит сонгуульт XII дахь удаагийн их хурлыг нээж АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч үг хэлж нээж хэлэлцэх асуудлуудыг баталсны дараагаар өөрийн 2015 оноос хойш 8 жил ажилласан товч тайланг танилцуулж 2023 онд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонтой холбоотойгоор цаашид ОУХБХ, АХБХ-той харилцах харилцаанд Монголын Хөлбөмбөгийн түүчээ болон ажиллахаа илэрхийлэв.
МХБХ-ны Их хурал хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж Хэнтий аймгийн ХБХ-г Их хурлын гишүүнээс түдгэлзүүлж мөн өөрийн хүсэлтийн дагуу ИНХ клубийг гишүүнээс чөлөөлж Би Си Эйч Лионс клубийг их хурлын гишүүнээр сонгож мөн Ховд болон Ховд Вестерн клубүүд МХБХ-ны албан ёсны гишүүн клуб боллоо.
2023-2027 оныг хүртэл МХБХ-г удирдах Ерөнхийлөгч, Эрэгтэй, Эмэгтэй Дэд Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүдэд нэр дэвшиж буй нэр дэвшигчид өөрсдийн танилцуулгаа танилцуулан сонгуулийн үйл ажиллагаа МХБХ-ны Сонгуулийн хорооны удирдлага хяналтад явагдаж дууслаа.
Ийнхүү МХБХ-ны Ерөнхийлөгчөөр М.Болд, Эрэгтэй Дэд Ерөнхийлөгчөөр С.Жаргалсайхан, Эмэгтэй Дэд Ерөнхийлөгчөөр И.Сарангэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн зөвлөлийн гишүүнээр М.Баярмагнай, Орон нутгийн төлөөллийн зөвлөлийн гишүүнээр Л.Наранбаатар, Зөвлөлийн эмэгтэй гишүүнээр Ч.Мөнхзул, зөвлөлийн бусад гишүүдээр А.Ганбаатар, М.Ганбаатар С.Пүрэвсүх, Д.Нанжид, Б.Энхжин, Б.Гантиг, М.Энхбадрах, Б.Болдбаатар, С.Гантөр тус тус сонгогдов.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ