surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Нэг жилд хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийн хэн нь хэн бэ 

Нэг жилд хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийн хэн нь хэн бэ 

АТГ-аас 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг нэгтгэн гаргасан байна. Үүнээс УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого 2021 оноос хойш нэг жилийн хугацаанд хэрхэн нэмэгдэв. Тодруулбал, нийт 13 гишүүний хөрөнгө орлого нэмэгджээ. 
  Хөрөнгийн хэмжээ нь 8.3 тэрбум төгрөгөөр өссөн Ц.Мөнх-Оргил нь Т.Бадамжунайн 6.3 тэрбумын хэрэгт нэр холбогдож буй саарал ордны аниргүй гишүүдийн нэг.   
Ц.Мөнх-Оргил гишүүнийг МАН доторх Сү фракцад хамааруулдаг.  Сү.Батболдын фракц нь Ц.Элбэгдоржийн фракцтай эрх ашиг нэгтэй. Энэ нь Ц.Элбэгдоржийн нэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөний урсгалыг зохицуулж байсан “хар” хочит Б.Отгонбаатарын оффист ажиллагаа явуулах үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн тэнд байсан түүхээс ил болов.
Сонирхолтой нь Б.Отгонбаатар нь Т.Бадамжунайтай ойр харилцаатай явж ирсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай хамт яллагдаж, түүнтэй хамт суллагдсан. Тэрбээр, “Эрдэнэт үйлвэр”-ийн оффшор дансны асуудал, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед лиценз авсан зэрэг хэргээр яллагдаж байв. Тэрбээр Ц.Мөнх-Оргилтой ойр нөхөрлөж ирсэн.  Тиймээс Ц.Мөнх-Оргил гишүүнийг Эрдэнэт үйлдвэрийн 6.3 тэрбумыг Т.Бадамжунайг халааслахад зуучилсан байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байв. Түүнчлэн Ц.Мөнх-Оргил гишүүн нь MCS-ийн нэгэн нууц ноён гэгддэг. 

Ц.Мөнх-Оргил: УИХ тарах нөхцөл байдал үүсээгүй
    Хөрөнгө нь 7 тэрбум төгрөгөөр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нүүрсний армитай     
    УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитед” компанийн 51 хувийг эзэмшдэг. “Аспайр майнинг лимитед” компани нь “Овоот”-ын коксжих нүүрсний орд болон Жилчигбулаг, Нүүрстэй, Мянганы нүүрсний төсөлд хувь эзэмшдэг. Зөвхөн “Овоот”-ын орд нь л гэхэд 227 сая тонн нүүрсний нөөцтэй. Түүнчлэн, Ц.Цэрэнпунцаг Содномын Жаргалсайхантай хамтран “Жи Эн майнинг” ХХК, “Билэгт хязгаар майнинг” ХХК, “Жиэнбевережис” ХХК, “Жем газ” ХХК, “Шинэ уул Вэтс” ХХК-иудыг ажиллуулдаг. С.Жаргалсайхан нь “Харгуйн тал транс “ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, БНХАУ руу нүүрс зөөж буй.

76: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг | Zaag.MN
   Хөрөнгө нь 5.1 тэрбум төгрөгөөр өссөн Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон шалгагдаж байна.     
УИХ-ын гишүүн, “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ нь  “Тавантолгой” ХК-ийн 20 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг нь Өмнөговь аймгийн ИТХ болон тус аймгийн иргэд эзэмшдэг. Д.Бат-Эрдэнэ “Ажнай корпораци” ХХК болон ээж Д.Хуушаанаараа дамжуулан “Тавантолгой транс” ХХК-ийг эзэмшдэг.

Ажнай" Д.Бат-Эрдэнэ зөвхөн санхүүгийн луйвраар зогсохгүй эр хүнийхээ хувьд  жудаггүй зүйл хийсэн үү? | Sonin.MN
    Хөрөнгө нь 3.5 тэрбум төгрөгөөр өссөн Б.Дэлгэрсайхан гишүүн нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож байгаа.   
  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2022 оны гуравдугаар сард Засгийн газраас “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км  төмөр замыг концессоор авсан.  Тухайлбал “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-иудаар “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр Засгийн газартай гэрээ байгуулж улмаар өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулсан ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эзэмшиж байгаа гэсэн үг.

76: УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан | Zaag.MN
  Хөрөнгө нь 2 тэрбум төгрөгөөр өссөн УИХ-ын залуу гишүүн Г.Тэмүүлэн ЖДҮХС-ийн зээлээ эргэн төлсөн үү    
2018 онд олон нийтийг шуугиулсан үйл явдал бол ЖДҮХС-ийн зээлтэй эрхмүүдийн нэрс ил болов. Тухайн үед Архангай аймгаас сонгогдсон нэгэн залуу гишүүн зээл авсан байсан нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байв. Тодруулбал Г.Тэмүүлэн гишүүний хамаарал бүхий СПА цогцолбор ЖДҮХС-аас 700.000.000 зээл авсан ч одоог хүртэл зээлээ төлсөн үгүй нь тодорхойгүй байна. СПА цогцолбор Г.Тэмүүлэн гишүүний ээж Д.Дэнсмаагийн нэр дээр бүртгэлтэй байдаг. 
Монголын оффшорчдоос хамгийн олон дансыг давхардсан нэрээр "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн төрсөн дүү Ч.Батзориг эзэмшдэг нь ил болсон. Муу нэрийг хусавч арилахгүй гэгчээр Г.Тэмүүлэн гишүүний намтарт аав Ч.Ганзоригийнх бохир нэр цохож явдаг нь нууц биш. 

76: УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн | Zaag.MN
  Хөрөнгө нь 1.8 тэрбум төгрөгөөр өссөн Намбарын Энхбаярын Батшугар    
Н.Энхбаяр өөрийн нэр дээр бүртгэлтэй Сод маргад компаниа хүү Э.Батшугартаа өвлүүлэн өгчээ. “Сод маргад” ХХК нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт Дуут хэмээх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш эзэмшиж ирсэн. Энэхүү тусгай зөвшөөрөлтэй талбай нь Дуут сумынхны тахилгат уул болох Бүргэдтэй хайрханы бэлд олгогдсон тул өдийг хүртэл Н.Энхбаяр хуруу гараа ч хөдөлгөөгүй. Харин 2019 оны намар Э.Батшугар хайгуулын ажлыг эхлүүлжээ. 

Э.Батшугар: Олон орны төв банк бодлогын хүүгээ огцом нэмснээр сүүлийн 20  жилд байгаагүй хүндэрлүүд гарч байна | News.MN
  Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдоод шүүхээс гэм буруугүй гэж үзсэн, зээлээ төлж барагдуулсан гэх Х.Ганхуягийн хөрөнгө 1.7 тэрбум төгрөгөөр, Г.Дамдиннямынх 1.1 тэрбум төгрөгөөр өсжээ.   
Хөгжлийн банкинд төлөх ёстой 33.1 тэрбумын зээлээ төлөөгүй байна гэгдэж байсан Х.Ганхуяг, Г.Дамдинням нар сонсголд дуудагдаж, байцаагдаж байж зээлээ төллөө. Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий Вертекс майнинг партнерс ХХК уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Тус компанийг Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг эзэмшиж байгаа. Вертекс майнинг партнерс ХХК нь улсын хилийн онцгой бүсэд буюу хилээс 15 километрийн зайд үйл ажиллагаа явуулж Меланжийн талбайд хөрс хуулалт хийж байсан. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын компани Хөгжлийн банкинд төлөх  ёстой 33.1 тэрбумын зээлээ төлөөгүй байна
   Хөрөнгө нь 1.6 тэрбум төгрөгөөр өссөн Б.Чойжилсүрэн нүүрсний хулгайн хэрэгт мөн холбогдоно   
Бетонон ширэнгийн хаан гэгддэг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Өмнөговь аймаг, тэр тусмаа Тост тосон бумбын нуруунд эзэмшдэг нүүрсний лицензээрээ Х.Мандахбаяр дайтаж байсан цаг саяхан. Гэтэл түүний төрсөн дүү Б.Балдорж нь  “Си Өү Эй Эл” ХХК –ийг байгуулж “Айлбаян”-гийн  нүүрсний уурхай ажиллуулж байгаа. Үүгээр зогсохгүй уурхайн нүүрсийг Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн “Хурд транс” ХХК нь БНХАУ руу тээвэрлэдэг.

Б.Чойжилсүрэн: Багануурын цахилгаан станцын ажлыг амилуулна
   Хөрөнгө нь  1.3 тэрбум төгрөгөөр өссөн Э.Бат-Амгалан  саарал ордонд согтуурхан агсамнаж явсан    
УИХ-ын гишүүд дундаа намтар нимгэн гишүүн хэдий ч РЦНК-ийн талбайг гадны бизнесмэнүүдээс шантаажийн аргаар өөрийн болгосон гэх дуулианы эзэн. Эв, Шантааж хоёроо тэнцүүлж явсаар УИХ-ын гишүүнээр сонгогдов. Тэр өдгөө суудлын бөглөөс болсон мэт чимээ аниргүй яваа ч сүүлийн ганцхан жилийн дотор хөрөнгө орлого нь 1.3 тэрбум  болж өсжээ. 

76: УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан | Zaag.MN
 Хөрөнгө нь 1.2 тэрбум төгрөгөөр өссөн Д.Цогтбаатар оффшорт нэр холбогдсон УИХ-ын гишүүн.  
Тэрээр Фанамын оффшор бүсэд данстай нь ил болсон ч УИХ-д сонгогдон ажиллаж буй. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дууссан юм. Энэ хугацаанд УИХ-ын хоёр гишүүн, Монголбанкны нэг албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан офшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа байгууллагын удирдах нэг албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж, бүртгүүлжээ. Түүний нэг нь одоогийн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар юм.

Хоёр Ерөнхийлөгчид зөвлөж явсан Д.Цогтбаатар
   Хөрөнгө нь 1.2 тэрбум төгрөгөөр өссөн Ж.Эрдэнэбат Монголын төрд төрсөн соц үзэгдэл   
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нүүрсний хулгайд нэр холбогдон 2023 оны нэгдүгээр сард мэдүүлэг өгсөн ч өнөөг хүртэл хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй байна. Ж.Эрдэнэбат Х.Бат-Эрдэнэ нар Т.Бадамжунайгийн фракцийн гол тоглогч. Өдгөө Т.Бадамжунай АТГ-т шалгагдаж байгаа. 

Ж.Эрдэнэбат: Би УИХ-ын дарга болохгүй | News.MN
  Сангийн сайд Б.Жавхлангийн хөрөнгө орлого 1.1 тэрбум төгрөгөөр өсжээ.  
Хөгжлийн банкны нээлттэй сонсголоор ивээгдсэн, хэргээ аниргүй орхигдуулсан  УИХ-ын гишүүд сайд нарын нэг гэж хэлж болох нэгэн бол сангийн сайд Б.Жавхлан. Тодруулбал Б.Жавхлан сайдын Чингис хаан банкинд орсон 40 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг ярилгүй орхигдуулсан нь эрх ашгийн зөрчилтэй гэх хардлага дагуулж байна. Хөгжлийн банкнаас авсан зээлээ огт төлөөгүй компаниудын дотор Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий “Чингис хаан банк” байгаа. “Чингис хаан банк”-ны Хөгжлийн банкнаас авсан зээл 49.7 тэрбум төгрөгт хүрч, чанаргүй ангилалд багтаад удаж байгаа бөгөөд зээл авсан цагаасаа хойш эргэн төлөлт огт хийгээгүй. 
Ийм байж Засгийн газар одоо нүүрсний хулгайн нээлттэй сонсгол хийж ахин  хэний эрхийг зөрчиж, хэний эрхийг хамгаалах гэж байгаа вэ? 

Б.Жавхлан: Төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгохгүй, ажлыг нь өөрчлөхгүй

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1