Кремлийн эсрэг амжилтгүйгээр зэвсэгт бослого өдөөсөн "Вагнер групп" компанийн тэргүүн Евгений Пригожин өчигдөр Оросын ард түмэнд хандан хагас цэрэгжсэн бүлэглэлийг хамгаалахыг уриалав. Пригожин өнгөрсөн сард болсон бослогоос хойш хоёр дахь удаагаа "Telegram" хаягтаа бичлэг оруулжээ. Ингэхдээ Орост өөрийг нь дэмжиж буй хүмүүст талархал илэрхийлээд "Бидэнд таны дэмжлэг урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй байна" гэж хэлэв. Мөн Вагнер групп Оросын өмнөд хэсгийн Краснодар мужид цэргийн сургалтад хамрагдах элсэгчдийг идэвхтэй хайж байна гэж "Telegram" -д зар оруулсан байна.
Вагнер бүлэглэл нь Кремльтэй хийсэн эвлэрлийн гэрээний нөхцлийг зөрчин Украин дахь дайнд цэрэг татсаар байгаа аж. Нийгмийн сүлжээнд байршуулсан сурталчилгаанд "цэргийн тусгай ажиллагааны бүсэд" тулалдаж буй "нэр хүндтэй" тулааны анги зэрэг янз бүрийн "ажлын байр" нээлттэй байна" гэж бичсэн байв. Элсэгчдийг Украинд тулалдуулахаар илгээхээс өмнө Оросын өмнөд хэсгийн Молкино тосгонд гурван долоо хоног сургалтанд хамруулдаг байна.
Оросын эрх баригчид Пригожинтой хийсэн гэрээний нарийн ширийнийг нууцалж байгаа. Гэвч Вагнерын дайчид бослогын дараа ОХУ-ын Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж, нутаг буцах эсвэл Пригожинийг даган Беларусь руу цөллөгт явах хоёрын аль нэгийг сонгох ёстой байжээ. Түүнчлэн Пригожин Кремлийг шууд шүүмжлэхээ больсон. Гэхдээ тэрбээр Вагнер групп нь ОХУ-ын Батлан хамгаалах яамтай ямар ч хамааралгүйгээр дайчдыг элсүүлж байгаагаа онцолжээ.
Кремлийн эсрэг зэвсэгт бослого гаргасан Пригожинтой Беларусийн ерөнхийлөгч холбоо тогтоож, ятгаснаар ОХУ-ын албаныхантай эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүний дараа тэрбээр Беларусьт хагас өдөр болсныхоо дараа ОХУ-д буцаж ирсэн юм.
Харин Пригожины "дайсан" болчихоод буй Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нь бослогоос хойш анх удаа өчигдөр энэ талаар ам нээсэн. Тэрбээр "Зэвсэгт хүчний гишүүд тангараг, цэргийн үүрэгтээ үнэнч хэвээр байсан тул төрийн эргэлтийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн" гэж армийн генералуудтай уулзахдаа хэлжээ. Түүнчлэн Украин дахь ОХУ-ын дайны командлагч Валерий Герасимов бослогоос хойш өнөөдрийг хүртэл олны өмнө гараагүй байна. Түүнийг баривчлагдсан тухай мэдээлэл өмнө нь гарсан.
ЭХ СУРВАЛЖ: THE FINANCIAL TIMES
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ