Өнөөдөр /2023.07.04/ Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурал болно.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд иргэн Д.Мөнх-Эрдэнийг нээлттэй хорих ангид 3 жил 10 сар хорих ялаар шийтгэж, үйлдлийнх нь улмаас 112,248,865 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн, үүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Түүнчлэн нийтийн албанд томлогдох эрхийг 5 жил хассан. Энэхүү нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхэлж тооцох бол цагдан хоригдсон хоногийг биеэр эдлэх ялд тооцохоор болсон билээ.
Эргэн сануулахад, Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,
22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,
23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байдаг.
Д.Мөнх-Эрдэнэ анхан шатны шүүхийн эл шийдвэрийг давж заалдах хүсэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх тавдугаар сарын 25-нд хүлээж авсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах журмаар хянан хэлэлцэх 30 хоногийн хугацаа өнгөрөөд байгаа билээ.
-Д.Мөнх-Эрдэнийг дэмжигчид улсад учруулсан хохирлыг барагдуулахаар хандив цуглуулсан-
Түүнийг дэмжигчид улсад хохирол учруулсан зүйлгүй, үнэний төлөө л явсан хүн хэмээн дүгнэж, суллахыг шаардсаар буй. Ингэхдээ нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээлээр хөлжсөн томчуудын дэргэд “жараахай”-наас ч жижиг амьтан хэмээн тодорхойлж, харьцуулсан байдлаар тэмцэл өрнүүлж байгаа. Мөн улсад учруулсан хохирол гэх 80 гаруй сая төгрөгийг хандивын аянаар цуглуулж өгөөд суллууллая хэмээн уриалан ажиллаж байна.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо