ХӨСҮТ-өөс гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсэж буй талаар мэдээлэл өгөв. Олон нийтийг хамарсан баяр наадам болох гэж буйтай холбоотой гэдэсний өвчний талаар иргэдэд зөвлөмж хүргэлээ.
Энэ үеэр Тандалт судалгааны албаны гэдэсний халдвартай тандах тасгийн эрхлэгч н.Амгалан "Дулааны улиралтай холбогдуулан агаар дуслын халдварын тохиолдол буурсан. Гэвч үер усны болзошгүй аюулаас шалтгаалан гэдэсний халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Наадмын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихэсжээ. Он гарсаар 3800 гаруй хүн гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн. Үүний 70-80 хувь нь гар, хөл, амны өвчин байна. Уг өвчнөөр ихэвчлэн 0-4 насны хүүхэд өвддөг.
Тиймээс гарны ариун цэврийг маш сайн баримтлах хэрэгтэй. Түүнчлэн 490 гаруй хүн цусан суулгаар өвдсөн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Иргэд орон нутаг руу аялахдаа хүнсээ зөв сонгох, бага насны хүүхэд идэхэд шаардлага хангаагүй бүтээгдэхүүн авч явахгүй байх хэрэгтэй. Мөн үер ус туулах үед гэдэсний халдвар авах магадлалтай.
Мөн ундны устай холбоотой гэдэсний халдвар авах тохиолдол байна. Голын усыг түүхийгээр нь хүүхдэд өгч болохгүй. Эцэг эх хүүхдийнхээ гарыг угаахаас гадна өөрсдөө маш сайн ариутгах шаардлагатай. Мөн хүнсийг сайтар болгож идэх, түүхий хүнсний бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэхгүй байх. Түүхий хүнсэнд гэдэсний халдварын нян байдаг. Болгож хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Гарын ариун цэврийг муу сахиснаар гэдэсний халдвар, цусан суулга тусах магадлалтай. Эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол муу учраас хүүхдүүд ихэвчлэн өвдөж байна" гэлээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн