Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын эмнэл зүйн клиникийн тасгийн эрхлэгч Б.Даваахүү мэдээлэл өгөв.
Тэрбээр "Гэдэсний халдварт өвчин нь бохирдсон хоол унд болон бохир гараар дамждаг. Энэ үед халуурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлий орчмоор өвдөх, бие чичрэх, халуурснаас үүдэн таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Гэдэсний халдварт өвчин дотроос цусан суулга, хоолны хордлого, шар өвчний халдвар хамгийн их давамгайлдаг. Эдгээр нь бохидсон хоол хүнсээр дамжиж үүсдэг. Хамгийн гол нь эрүүл мэндийн боловсрол, ариун цэврийг хэрхэн сахиж байгаагаас шалтгаална.
Халдварт өвчин тодорхой үе шаттай.
Дээрх шинж тэмдэг илрэхээс гадна архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Өвчний шинж тэмдэг илэрвэл ойр байгаа эмнэлгийн байгууллагад очиж хандахыг зөвлөе.
Сүүлийн үед утсаар зөвлөгөө аваад дур мэдэн антибиотик хэрэглэх үзэгдэл гарч байна. Өөрийнхөө мэддэг ганц хоёр эмийг дур мэдэн авч уугаад эдгэрч байгаа юм шиг боловч цаанаа хор холбогдол ихтэй.
Тухайн эд эрхтний бүтцийн түвшинд эдгэрэлт явагддаггүй гэсэн үг. Улмаар ходоод, нарийн, бүдүүн гэдэсний улайлт болон хавдар үүсэх хүртэл хэтийн сөрөг нөлөөтэй. Ийм учраас заавал эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна" гэлээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн