Цагтаа “Азийн цагаан дагина” гэгдэж байсан Улаанбаатар усандаа живж байна. Жил бүр аль нэг газрын үерийн далан задардаг ч шийдсэн шийдэл, хийсэн зүйлгүй хэсэг бусаг дарга нарын тендер, газрын наймааны ачаар нийслэлчүүд өнөөдөр хотын төвдөө далайд гарцтай боллоо. Удахгүй хотын дарга завь хөлөглөөд хулгар чих, ханхагар цээжээ ил гарган дээлээ сугалдаргалаад явах биз. Баяр наадмын уур амьсгал орж байхад балагтай юм шиг бороо хур ихсээд хурган дарга нарын уур савссан, худлаа инээмсэглэлийг харж байна. Задарсан тэдний хэнд ч өнөөгийн үер чухал биш. Харин өглөө оройдоо хамар цочоосон үмхий усаар нүцгэн шахуу гаталж яваа иргэд, үер усны эсрэг ажиллагаа явуулж буй цагдаа, онцгойгийн ажилчдын хөл нь цэхийж, өвчний үүр болж болох нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс ядарсан нийслэлчүүдэд л үер ач холбогдол өгөх ёстой асуудал юм.
Хүрз, шуудай бариад яг л социалист аргаараа 2023 онд үертэйгээ тэмцэж байна. Усан хамгамжийн асуудлаа шийдээгүй байж хотын төвд 3,2 тэрбум төгрөгөөр ажилладаггүй усан оргилуур барихыг нь нүдээрээ харлаа. Хүүхдийн тоглоомын талбай, орон байрны орц гарцыг, авто замын ус зайлуулах байгууламжийг хулгайлж байхад нь үг хэлүүлэхгүй үхэр буу шагайж байсныхаа горыг, өнөөдөр нийслэлчүүд амсаж байна. Ёстой л ам дүүрэн салаавчтай усан хотдоо нусаа гоожуулах үе ирэв. Энд хэн нэгэн буруугүй байж болох ч ажлаа хийхийг нь шаарддаггүй, буруу зөвд нь хошуу дэвсэлгүй ардчилсан нам, ардын нам гэж ээлжилж эрхлүүлээд дэмнэсний хэрэг бүтэв. Алтыг нь авсан юм чинь авдрыг нь хаяна шүү дээ.
Төлөвлөлтгүй , төлөвлөгөөгүй, чанаргүй олон бетонон хана босгож, ирээдүй хойчийнхоо өнөөгийн эрх чөлөө, маргаашийн боломжийн боомилсон. Одоогийн УИХ-д л гэхэд 76 гишүүний 16 нь барилгын салбарт гялалзаж байгаа бизнесмэнүүд. Тухайлбал Хууль зүйн сайд Х.Нямбаатар Neverland town хотхоныг, Зам тээврийн сайд С.Бямбацогт Хан төгөл хотхоныг, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн олон арван хотхонууд бий. Тэд барилгаа барьчихаад газрынхаа зөвшөөрлийг ч авч байсан тохиолдлууд гарч байсныг мартаж болохгүй. Зангиа зүүгээд төрийн нэр барьвал ажил нь бүтэж амьдрал нь дээшилнэ. Гэтэл тэднийг сонгож, тэдэнд найдсан иргэд нь Улаанбаатраа живж байхыг харцгаан шүүрс алдаж сууна. Байгалийн гамшгийн асуудлаар яриа дэлгэдэг атлаа юу ч хийгээгүй, энд тэнд очиж эрээвэр хураавар юм ярьж явсан мэдрэмжгүй мээрүүд буруутай. Тэдэнтэй хариуцлага ярьдаггүй соц Монголчууд ч буруутай.
Өнөөдрөөрөө амьдрахын гор, маргаашаа мартсаны тул бид үр хүүхэддээ гарцгүй орц барьж өгсөн байна. Ай тэнэгүүдийн ноорог оо гэж !!!
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн