Испани улсын хөдөлмөрийн сайд Йоланда Диаз нийгмийн тэгш боломжийг хангах зорилгоор тус улсын иргэн бүрд 18 нас хүрэхэд нь 20,000 еврогийн нэг удаагийн тэтгэмж олгох санал гаргажээ.
Насанд хүрсэн иргэд уг мөнгөөр сурч боловсрох, бизнесээ эхлүүлэх боломжтой байх гэнэ.
Зүүн жигүүрийн улс төрч Диазын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд жил бүр 10 тэрбум евро шаардлагатай ба үүнийгээ баячуудаас авах нэмэлт татвараар бүрдүүлэх ажээ.
“Энэ нь хэний хүүхэд гэдгээсээ үл хамааран залуу хүн бүр ижил гараанаас сурч боловсрох, бизнес эхлүүлэх тухай ойлголт юм. Энэ бол долдугаар сарын 23-нд шийдэгдэх асуудал юм” гэж Диаз сайд өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа тайлбарласан байна.
Долдугаар сарын 23-нд Испани улсад парламентын ээлжит сонгууль зохион байгуулагдана.
“Универсал өв залгамжлал” гэж нэрлэж буй энэ төслийн зардал нь Испанийн үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8 хувьтай тэнцэх юм байна. Жилд 3 сая еврогоос дээш орлоготой хүмүүсээс авах нэмэлт татвараар төслийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
Коммунист үзэлтэй гэр бүлд төрж өссөн Диаз сайд бага залуудаа санхүүгийн боломжгүй байсны улмаас хүссэн мэргэжлээ эзэмшиж чадаагүй тухайгаа энэ үеэр жишээ татан ярьсан байна.
Гэхдээ Диазын санал сөрөг хүчний консерватив намын ширүүн шүүмжлэлтэй тулгарсан нь тодорхой.
Ард Түмний намын хэвлэлийн төлөөлөгч “Хүн амын 27 хувь нь эрсдэлтэй нөхцөлд амь зууж, ажилгүйдлийн түвшин Европ тивдээ тэргүүлж буй улсад шийдвэрлэх илүү чухал асуудал олон байгаа”-г Диаз сайдад анхааруулсан байна.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ