УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Нийслэлд татваргүйгээр, ашиг олох зорилготой хорт утаа ялгаруулах 1,000 уурын зуухыг бий болгох хуулийг батлах гэж байна. Даваа гарагийн байнгын хорооны хурал дээр эрх зүйн дүгнэлт гаргуулахаар санал гаргасан. Одоогоор энэ дүгнэлт гараагүй байна. Гэтэл аалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг эцэслэн батлах гэж байна.
Хүч түрж байгаа энэ үйлдлийг харахад баяр наадмын өмнө иргэдийн анхаарал сарниасан үед энэхүү хуулийг батлах гэж байгаа нь увайгүй гэмт үйлдэл. Хууль зүйн дүгнэлтээр энэхүү хууль Үндсэн хууль болон бусад хуульд нийцээгүй зөрчсөн гэсэн дүгнэлт гарвал энэ хууль зөрчилтэй батлагдах нь.
Уурын зуухын тоног төхөөрөмжийг хил гаалиар хөнгөлөлттэй оруулж ирээд угсраад хорт утаа үйлдвэрлэх гэж байна. Түүгээрээ дамжуулан ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх юм байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих гэж байна. Энэ хуулийг батлахгүй байхыг гишүү дэмжиж өгөөч" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Уг хуулийн төсөлд эрчим хүчний салбарын аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдөж байгаа. Тэр дундаа системийн тогтвортой үйл ажиллагааг нь хангах юм. Дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг Монголд үйлдвэрлэдэггүй. Эдгээр тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн албан татвараас чөлөөлөх юм. Эрчим хүчний салбарт илүү шинэ технологийг нэвтрүүлэх тухай юм.
Тус салбарын техник тоног төхөөрөмж хуучирсан. Энэ үндсэн дээр Засгийн газрын зүгээс уг хуулийн төслийг нэн яаралтай дэгээр оруулж ирсэн. Эрх зүйн дүгнэлт ямар нэг зөрчилгүй гэж гарсан" гэлээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Бид бодит байдалтайгаа эвлэрэхгүй бол болохгүй нь. Д.Өнөрболор гишүүн та сүүлийн үед арай л хэтрүүлэгтэй яриад эхэллээ. Улаанбаатар хотод 1,000 уурын зуух баригдахгүй. ТЭЦ-3, ТЭЦ-4 дээр нүүрс хэрэглэж байгаа. Үүнийг ойрын жилүүдэд үргэлжлүүлж хэрэглэхээс өөр арга байхгүй гэдийг би танд хэлсэн.
300 айл тус тусдаа сайжруулсан шахмал түлш хэрэглээд ч гэсэн хорт утаа ялгаруулж байгаа нь үнэн. Үүнийг нэг дулааны станц руу нэгтгээд, станц дээр нь бүрэн шаталттай зуух, шүүлтүүртэй тавихад агаар мандалд ялгаруулж буй хорт хийн хэмжээ 10 орчим хувиар буурах юм.
Утааг бүрэн бууруулж чадахгүй ч байгаа санхүүжилтийнхээ хэмжээнд утааг бууруулах арга хэмжээг авна" гэв.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
ХҮН нам: Ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой
2024.10.28 13:25
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна