Сэлбэ голын далан дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон өнөө өглөө Улаанбаатар буянгийн зүүн талын авто зам руу урсан орлоо. Алба хаагчид үерийн даланг хүчитгэхээр ажиллаж байна.
Үерийн даланг хүчитгэхийн тулд Цагаан давааны хогийн цэгээс барилгын хог хаягдал тээвэрлэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар таван машин барилгын хог хаягдал ачсанаас хоёр нь үерийн голомт руу орж ирж байгаа аж. Ачааны машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна гэж Eagle.mn сайтаар дамжуулан мэдээллээ.
АВТОМАШИНАА АЛЬ БОЛОХ ОРХИЖ ГАРАХЫГ АНХААРУУЛЛАА
Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн газар усанд автаж, орон сууцны хотхон хорооллын зоорийн давхар усаар дүүрчээ. Тэдгээрээс хамгийн хүнд нөхцөлд байгаа нь Баянзүрх дүүргийн 43-р хорооны нутаг дэвсгэр буюу Сэлбэ гол дагуух Улаанбаатар буянгийн замын эсрэг талын орон сууцууд юм.
Албаныхан өчигдөр Сэлбэ голын үерийн даланг хүчитгэж шороо асгасан ч голын далан Буян компанийн талаасаа дахин сэтэрчээ. Тиймээс элс, шороо зөөх зэргээр шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссэн бөгөөд машинууд түгжрэлд саатаж, цаг алдаж буй аж.
Мөн усанд автсан хэд хэдэн авто замыг тодорхойгүй хугацаагаар хаасан тул замын хөдөлгөөн удааширч тэг зогсолтын хэмжээнд хүрэх эрсдэлтэйг онцгой байдлын алба хаагч анхааруулсан.
Тиймээс иргэд ажлын цагаа зохицуулж аль болох машинаа орхиж, замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг үерийн аюулыг арилгах чиглэлд ажиллаж буй Нийслэлийн онцгой комиссоос анхаарууллаа.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй