УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасах, 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасныг мэдээллээ.
УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн хүрээнд шүүхийн шийтгэлийн тогтоол албажтал түүнийг цагдан хорихгүй буюу баривчлахгүй. Хэрэв давж заалтах шатны шүүхэд хандвал тогтоол түдгэлзэх юм. Иймд шийтгэлийн тогтоол албажих хугацааг давж заалдах маягаар хойшлуулах хэрээр Ё.Баатарбилэгийн баривчлагдах хугацаа хойшилно.
Мөн, өдгөө түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрхэх вэ гэдэг асуудал тулгарч байна.
Харин УИХ-ын тухай хуулийн:
9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заажээ.
9.1.1 дагуу, баривчлагдсан бол УЕП-оос санал оруулах нь. Харин УИХ-ын чуулган өнөөдөр хаалтаа хийсэн. Тэгэхээр баривчлагдаагүй байгаа нөхцөлд УЕП шууд санал оруулах эсэх эргэлзээтэй (Эрүүгийн хэрэг үүссэн ч өнөөг хүртэл санал оруулаагүй байна).
Өчигдөр хаврын чуулган хаасан. Иймд намрын чуулганыг хүлээх, тэр хүртэл Ё.Баатарбилэгийн давж заалдаж, процессыг “барих” асуудал үргэлжлэх дүр зураг харагдаж байна.
Эргэн сануулахад,
Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйл ангиудаар ялласан.
22.4.2 нийтийн албан тушаалтан хахууль авах: Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих.
22.10.2 үндэслэлгүйгээр хөрөнгөжих: үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Түүнийг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгасан ба найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан юм.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
ХҮН нам: Ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой
2024.10.28 13:25
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна