surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сонсголын үр дүн : Бэрэнгийн Б.Мөнхтөрд бэлэг барив

Сонсголын үр дүн : Бэрэнгийн Б.Мөнхтөрд бэлэг барив

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол, шүүх хурал инээдтэй, эмгэнэлтэй төгсгөл үйлдлээ. Улсыг их хэмжээгээр хохироосон нэр бүхий хүмүүсийг ялалтаар шагнаж, хуулиа дэвсэлж, довоо шарлууллаа. Ийм л шударга бус засаглалтай оронд нийтийн эрх ашиг гэж үгүй гэдгийг тэд өчигдрийн явдлаар тунхаглав. 
Ял нэртэй шагналаар ивээгдсэн хүмүүсийн дунд улсад онц их хэмжээгээр удаа дараа хохирол учруулсан Бэрэн группийн захирал Б.Мөнхтөрийг нийтийн албанд таван жил ажиллах эрх, 37 сая төгрөгөөр торгов. Тэр мөнгөтэй, тэр артай,аргатай байж болно. Хууль хүчтэй байж чадсангүй юу 
   ТАНИЛЦ:  ТЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭ ИНГЭЖ ҮРСЭН ЮМ    
Бэрэн групп 38.8 сая ам долларын зээл авсан байна. Зээл олголтын барьцааны шаардлага хангаагүй, эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн Бэрэн групп нийт 4.4 сая ам долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан байдаг. Тэгвэл уг асуудалд тус группын гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрийн казино тоглосон хэрэг анхаарал татав.  Учир нь 5130004657 дугаартай дансны орлогын дүнгээс тодорхой болох нь батлагдлаа.  Тэрбээр 44 удаа казиногоор үйлчлүүлсний нийт НЭГ тэрбум 209 сая 802 мянга 209 төгрөгийн зарлага хийжээ. Мөн Буудал казинод 77 удаагийн шилжүүлгээр 114 сая 259 мянга 544 төгрөг Forex казинод 23 удаагийн шилжүүлгээр 46 сая 276 мянга 341 төгрөг, Макао казинод 254 удаагийн шилжүүлгээр 437 сая 276 мянга 341 төгрөгөөр туйлсан нь ил боллоо.

Нийт 300 гаруй хуудас материалаас хянаж гаргаж гүйлгээнээс харахад :
Сингапурт 84 удаа нийт 991 сая 916 мянга 796 төгрөгийн, Бээжинд 173 удаа нийт 107 сая 939 мянга, 081 төгрөгийн, Бусан, Сеүл, Инчонд нийт 98 удаа нийт 489 сая 776 мянга 930 төгрөгийн зарлага болон “утга бичигдээгүй 446 удаагийн шилжүүлгээр нийт 502 сая 132 мянга 179 төгрөгийн зарлага гарчээ. Ингээд дээрх  Хаан банкны 5130004657 дугаартай дансны зарлага 3 тэрбум 784 сая 119 мянга 877 төгрөг болж байна.

“Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрийн зөвхөн Макаод казино тоглосон гүйлгээний огноо, зарлагын мөнгөн дүнгийн зах зухаас буюу 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны хооронд Макаогийн “WYNN Palace Casino Macao” болон “Galaxy Macao Cotai City” зэрэг казинод өөрийнхөө картаар гүйлгээ хийсэн баримт мөн олдсон. Илүү ихийг ЭНД дарж уншина уу


Энэ мэт Б.Мөнхтөртэй холбоотой олон баримт байна. Дургүйд хүчгүй гэдэг үг өнөө цагт хууль хүчгүй болж өөрчлөгдөв. Энгийн иргэн үгээ хэлж, мийм хийгээд эрүүгийн хэргээр шалгагдаж байхад зангиа зүүсэн нөлөөтэй ах нараа яаж авардгийг чинь харлаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1