Үндэсний их баяр наадам болж буйтай холбогдуулан ОБЕГ-аас ЦЕГ, ГССҮТ, ЦУОЖГ, НЭМҮТ-тэй хамтран өнөөдөр /2023.07.10/ мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах үер,усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүл, усан донсолгооноос сэргийлэх тэмдэг тэмдэглэгээ байршуулж иргэдэд урьдчилсан сэрэмжлүүлэг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Мөн нийслэлийн ОБЕГ-ын аврах ангийн албан хаагчид Цагдаагийн Байгууллагатай хамтран завьт эргүүл арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 13 дахь жилдээ зохион байгуулж байна. Завьт эргүүл өнөөдрийн байдлаар 10 иргэний амь насыг голийн усанд осолдохоос хамгаалж гол усны ойролцоо аялж,зугаалж яваа 6000 гаруй иргэдэд зөвлөмж хүргэн ажиллажээ.
Улсын хэмжээнд он гарснаас хойш долдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 9 аймгийн 13 суманд 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж 22 хүний амь нас 90 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Харамсалтай нь он гарсаар усны ослоор 13 хүн амь насаа алджээ.
Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмаар усны ослоор 18 том хүн, 3 хүүхэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Гол усны ослын гарч буй шалтгаан иргэдийн анхааралгүй байдал,бага насны хүүхдийн хараа хяналт сул, эцэг эхчүүдийн хараа хяналт дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд орсон зэргээс үүдэж байна. Энэ жилийн баяр наадмаар олон хоногийн амралт таарч буйтай холбогдуулан иргэд аялал зугаалгаар явах нь ихэсдэг. Баяр наадмын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж гол усны түвшин богино хугацаанд үерлэх аюултай. Голын усны түвшин аюултай хэмжээнээс эрсдэлтэй байгаа тул мэргэжлийн байгууллагын хамтарсан хурлаар дараах зөвлөмжийг хүргэж байна.
Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй байх, эцэг эх хараа хяналтаа улам өндөрсгөж, зам дөтлөх, голын ус гатлахдаа баталгаат зам гүүрээр явахыг зөвлөж байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ