Улсын их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр Хязаалангаар эхэлсэн. Тэгвэл Хязаалан насны морьдын уралдаанд түрүүлсэн болон дөрөвт хурдалсан морьдыг өндрийн хэмжээс хангаагүй гэх маргаан өрнөж, айргийн морьдыг дахин хэмжжээ. Энэ тухайд баяр наадмыг зохион байгуулах хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ. Хязаалангийн уралдаанд,
Зохион байгуулагчдын зүгээс хэлэхдээ, "Улсын баяр наадмын тухай хуулинд бол айрагдаж түрүүлсэн морийг зөвхөн шүдлэнэ гэсэн заалттай. Энэ уралдааныг яагаад ирсэн хойно нь дахин шүдлэв ээ гэвэл ХХААХҮ-ийн сайдын саналаар шүдэлсэн юм. Бид мөн айрагдсан морьдыг дахин хэмжиж үзлээ. Гэтэл хэмжээс зөрсөн. Гэхдээ уралдаад ирсэн адгуус учраас өмнөх хэмжээс нь зөрдөг юм байна. Ингэхдээ хэдэн см ээр зөрсөн зүйл бол алга. Хэдэн мм ээр л зөрж байна. Тийм учраас морьдыг гарах болон ирсэнийх нь дараа хэмжих энэ журмыг дахин эргэж харах хэрэгтэй хэмээн ойлгож авлаа.
Ер нь цаашид салбар хороо бие даасан байдлаар шийдвэрээ гаргаад, ажлаа толгой мэдээд хийгээд явахгүй бол хэн нэгний нөлөө орж ирвэл бүтэхгүй юм байна. Сая бол Г.Болорчулуун сайдын хүсэлтээр ийм зүйл боллоо. Тиймээс ахиж ийм зүйл хиймээргүй байна. 240 үрээ бүртгүүлснээс өндрийн хэмжэлтээр 88, шүдээр бол 17 үрээ хасагдсан" гэлээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ