Улаанбаатар хотод долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн их хэмжээний бороо орж, нөхцөл байдал хүндэрсэн. Долоодугаар сарын 5-ны өдрөөс хойш тав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 14343 хүн 2108 техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үерийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлыг хийж, гүйцэтгэжээ.
Энэ хугацаанд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэв. Мөн үерийн ус хальсан байршлуудад нийт 80000 орчим шуудай, 900 шоо метр элс, хайрга, шороог буулгаж, үерийн далангуудыг хүчитгээд байна.
Үерийн ус соруулах ажлыг зургаан хоногийн турш тасралтгүй гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн автомашинаар 9240 тонн ус зөөгөөд буй.
Түүнчлэн зоорийн давхар нь усанд автаад байсан 144 барилгаас 139-ийнх нь усыг бүрэн соруулаад байна. Үлдсэн дөрвөн барилгын усыг соруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд сууриас нь булаг ундарч байгаа нэг барилгын усыг соруулах ажлыг түр зогсоогоод буй.
Үерт автсан зам, талбайг цэвэрлэх, ариутган халдваргүйтгэх хүрээнд 10540 тонн орчим лаг, шаврыг зөөж, 22.7 сая ам метр гудамж, талбайг цэвэрлэн, 2.2 сая ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүллээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй