Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр чихэр орлуулагч аспартам бодисыг “хорт хавдар үүсгэгч байж болзошгүй” ангилалд оруулснаа зарлажээ.
Гэхдээ энэ нь бүрэн хориглоогүй, хязгаартай хэрэглэхэд аюулгүй гэсэн утгатай юм байна.
“Бид компаниудад бүтээгдэхүүнээ буцааж татахыг зөвлөөгүй, бас хэрэглэгчдэд хэрэглээгээ бүрэн зогсоохыг ч зөвлөөгүй. Харин хэрэглэх зохистой хэмжээг нь дагахыг зөвлөж байна” гэж ДЭМБ-ын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан захирал Франческо Бранка мэдэгджээ.
Аспартамыг нэмж оруулсан 2B Бүлэгт хорт хавдар үүсгэдэг нь хязгаарлагдмал хүрээнд (бүрэн тогтоогдоогүй) тогтоогдсон бодисууд багтдаг юм байна. Ялангуяа энэ ангиллын бодисууд элэгний хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй гэгддэг.
2B Бүлэгт багтдаг бусад бодисуудаас дурдвал зуун настын ханд (aloe vera extract), цай, кофе зэрэгт агуулагддаг кафейны хүчил зэрэг юм.
Тиймээс 2B Бүлэгт ангилагдсан бодисуудын хорт хавдрын эрсдэлээс айх шаардлагагүй гэж судлаачид зөвлөдөг юм байна.
Энэ оны зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 6-ны хооронд Женев хотод болсон JECFA (Joint Expert Committee on Food Additives) байгууллагын хурлын үеэр аспартам бодисын эрсдэлийн талаар сүүлийн судалгааны тайланг хэлэлцжээ.
JECFA-ийг ДЭМБ болон НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллага хамтран байгуулсан юм байна.
Энэ хурлаар аспартамд хорт бодис үүсгэх эрсдэл байж болзошгүй ч 1981 онд тогтоосон биеийн жингийн килограмм тутамд 0-40 миллиграмм хэмжээтэй хэрэглэх өдөр тутмын хязгаарыг өөрчлөх шаардлагагүй гэж дүгнэжээ.
Тухайлбал нэг лааз хийжүүлсэн чихэргүй ундаанд 200-300 мг аспартам агуулагддаг бөгөөд энэ нь дээрх хязгаараас хэтрэхийн тулд 70 кг жинтэй хүн өдөрт 9-14 лааз ундаа хэрэглэнэ гэсэн үг юм.
“Асуудал өндөр хэрэглээтэй хүмүүст байна. Хааяа нэг хийжүүлсэн ундаа хэрэглэдэг хүмүүс санаа зовох шаардлагагүй” гэж Бранка тайлбарлажээ.
Аспартам нь 1980-аад оноос хойш хүнсний бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг болсон чихэр орлуулагч химийн бодис юм.
Үүнийг “diet” төрлийн ундаанууд, бохь, желатин, мөхөөлдөс, йогурт, өглөөний хоол, шүдний оо, зажилдаг витамин, ханиадны дусаалга зэрэгт хэрэглэдэг.
Энэ оны тавдугаар сард ДЭМБ чихэр орлуулагч бодисууд биеийн жинг бууруулахад тус болдоггүй гэсэн дүгнэлтийг гаргаж байв.
Эх сурвалж: AFP
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ