surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Дарханы шинэ замын засварын ажил 57-72 хувийн гүйцэтгэлтэй байна

Дарханы шинэ замын засварын ажил 57-72 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто зам тавих ажлын явцын талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.

Одоогоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Зам, тээврийн хөгжлийн сайдын өчигдрийн шуурхай хуралдаанаар уг авто замын ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгсөн байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1