Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-аас 15-ны өдрүүдэд УБТЗ-ын орон нутгийн болон олон улсын /Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн/ нийт 70 хос галт тэргээр өдөрт дунджаар 6453 зорчигч, нийт 38722 зорчигч тээвэрлэжээ.
Мөн долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Хүй долоон худаг руу аялах Улаанбаатар-Давааны-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг өдөрт 3 удаа өглөөний 09:00 цагаас оройны 22:15 цаг хүртэл цагийн хуваарийн дагуу 2 өдөр аялж, нийт 1469 зорчигч тээвэрлэжээ. Ингэхдээ бүх зорчигч нарт үнэ төлбөргүй цэвэр усаар үйлчилжээ.
Баяр наадмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт үер бууж Хараа голын автозамын гүүр хаагдсаны улмаас Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг долдугаар сарын 10-аас аялуулж байна.
Тус галт тэрэг нь өдөр бүр Улаанбаатараас 17:35 цагаас хөдлөөд Зүүнхараад 21:46 минутад очиж, Зүүнхараагаас 07:38 минутад хөдлөөд Улаанбаатарт 12:03 цагт ирж байна. Долдугаар сарын 15-ны байдлаар нийт 2830 зорчигч тээвэрлэсэн байна.
Замын урд хэсэгт төмөр зам үерийн усанд угаагдсантай холбогдуулан долдугаар сарын 13-15-нд урд чиглэлийн зарим галт тэрэгний аялал цуцлагдсан. Үүнтэй холбогдуулан нийт 368 зорчигчид билет буцаалт, сунгалтын ажлыг зохион байгуулж, төлбөрийг 100 хувь буцаан олгосон байна.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо