Өнөөдөр 100 жилийн ой нь тохиож буй Архангай аймаг. 2020 оны сонгуулиар одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Баатарбилэг, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нар ялалт байгуулж, Архангайчуудыг төрд төлөөлсөн. Эдгээр гишүүд нь гэнэн, хуумгай иргэддээ үлгэр ярьсан нь, үлгэртээ итгүүлсэн нь хаалгаар нь орж, гудмаар нь алхах төдий мэдрэгдэнэ. Үйлчилгээний ганц том Миний сүлжээ дэлгүүрээс өөр онцын юмгүй Архангайчууд зуун жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Харамсалтай нь энэ аймагт хийгдэхээр улсын төсвөөс гарсан их хэмжээний мөнгүүд хэний халаас руу урсдаг нь тодорхойгүй болж царцсанаас биш ганц гайхуулах бүтээн байгуулалт байхгүйг тус нутгийн уугуул, суугуул иргэд ярьж байна.
Иргэдийн итгэлийг царцаасан гурван гишүүний дуусдаггүй паян
Иргэдийн сонголтоор, итгэлээр саарал ордонд бурууг бужигнуулсан гурван гишүүн Архангайнх. Ж.Мөнхбат нүүрсний хулгайн акул болж, Ц.Баатарбилэг Хөгжлийн банкны авлигалч болов. Харин Г.Тэмүүлэнгийн хувьд чимээгүй, асуудал бага тарьж байгаа залуу түшээ. Гэхдээ тэрбээр 2018 онд ЖДҮ-чинээр нэрлэгдэж байсан. Муу нэртэй луу данстай эцгийнхээ нэр сүр, хөрөнгө мөнгөөр төрийн суудалд эрхэлж байгаа гэсэн яриа ч улс төрийнхний хүрээнд яригддаг. Энэ бол Архангайчуудын төдийгүй бүх Монголчуудын алдаа. Хүнийг мэдэрч сонгож чаддаггүй, тэгээд үйлтэй юм шиг орон нутагтаа үгээ идэж, үсээ зулгааж амьдарсаар. Өөрөөр хэлбэл гурван гишүүнээ төрд эрхлүүлээд ланчигийг нь хүртэж сууна.
Сүүлийн арван жилд арван барилга, хагархай зам, халтар гудамжтай зуун жилийн ой. Буруу сэхсэн гурван гишүүндээ хариуцлага тооцож, шаардлага тавьж чаддаг бол Архангайн хөгжил өнөөдөр Монголыг тэргүүлэх байлаа. Учир нь тус аймаг аялал жуулчлалын төв бүс. Тиймээс ч гадна дотны жуулчдын цуваа үл тасарна. Харамсалтай нь энэ аймагт хоноод гарах буудал байхгүй, сонголт арвинтай дэлгүүр ч байхгүй. Нүд баясгам бүтээн байгуулалт алга. Ямар сайндаа л жуулчид амралтын газар руу яарцгаана. Бүхэл бүтэн алдартнуудын өлгий нутагт хэдхэн хүний түрийвч зузаан наадаж байна. Гэхдээ Монголчууд баяр наадмаас гараа татаж хойш сууж үзээгүй. Тэр л жамаараа ядруухан наадаж байгаа харагдана.
Одоо Архангайчуудаас асууя. Та бүгдийн сонгосон түшээд хэр ажилсаг юм бэ дээ ?
Сонгуулиар амласан эмнэлгээ ойгоороо нээхээр төлөвлөсөн байдаг.Харамсалтай нь шавар ланчигтай нь ойгоо угтлаа. Дулааны цахилгаан станцыг Солонгосын хөрөнгө оруулалттайгаар барьж ашиглалтад оруулна гэсэн. Нүцгэн хааны үлгэр гэж энэ. Гэр хорооллуудыг дахин төлөвлөлтөд оруулж, нутгийн иргэдийг орон сууцжуулна. Ийм үлгэрт нь итгэж л байдаг гэнэн ч юм аа даа. Энэ мэт өөр олон амлалт бий. Тэд амлалтаа биелүүлсэн нь нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдсэнгүй. Архангайчуудын сонгосон гишүүд нутаг ус, ард иргэдээ төрд төлөөлж чадаж буй эсхийг манай сайтын “Үнэн худлын салхи” нэвтрүүлгээр хүлээн авч үзнэ үү?
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна