Олон аялагчийн сэтгэлд Монгол орон уудам тал нутаг, нүүдэлчдийн гэр, бүх цаг үеийн хамгийн алдартай дайчдын нэг Чингис хааны дүр төрхөөр төсөөлөгддөг. Монголын эзэнт гүрний анхны хаан 1227 онд таалал төгссөн ч түүний нэр алдар энэ сайхан нутагт цуурайтсаар байна. Жил бүрийн энэ үед Монголын хамгийн чухал баяр болох наадам болдог. Энэ баярыг үзэхийг хүссэн олон аялагч жил бүрийн долдугаар сард Монгол Улсыг зорьдог. Энэ жилийн наадмыг үзэж амжаагүй нь 2024 оны долдугаар сарын хүлээнэ.
“Nomadic Expeditions” аялал жуулчлалын компанийн захирал Г.Буяндэлгэр "CNN"-д өгсөн ярилцлагадаа “Монгол наадам бол 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд Монголд нутагладаг овог аймгууд бие бие рүүгээ дайран довтолж байх үед наадам нь дайнд бэлтгэх сургуулилалт байсан юм. “Наадам гэдэг нь монгол хэлээр “тоглоом” гэсэн утгатай бөгөөд монгол бөх, сур харваа, хурдан морины уралдаан гэсэн гурван үндсэн тэмцээн багтааж эрийн гурван наадам гэж нэрлэдэг” хэмээн тайлбарлав.
21 аймаг нийслэл Улаанбаатар хотоос говийн алслагдсан хотууд хүртэл уламжлалт нүүдэлчин соёл, өв уламжлалаа тэмдэглэн өнгөрүүлж буй Монголын хамгийн том арга хэмжээ юм. Албан ёсны гол арга хэмжээ долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод болно.
Энэ бүхэн Чингис хаанаас эхэлсэн...
1921 онд Монгол Улсад наадмыг албан ёсоор үндэсний баяр болгон зарласан.
Хэдэн зуун жилийн турш сур харваа, морь унах, үндэсний бөхийн барилдаан нь тухайн бүс нутгийн нүүдэлчид төдийгүй монгол цэргүүдэд чухал ур чадвар эзэмшүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Түүхийн зарим сурвалжаас үзвэл, 13-р зууны эхээр Чингис хаан дайснаа бут ниргэж, монгол овог аймгуудыг захирч байсныхаа дараа уг наадмыг баяр ёслолын арга хэмжээ болгон зохион байгуулж байжээ. Үүний нотлох баримт нь Чингис хааны хөшөө буюу 1200-аад оны үед хамаарах анхны монгол бичигтэй чулуун дээр 500 гаруй метрийн зайнаас сумаар харваж оносон Есүнгэ хэмээх язгууртанг дүрсэлсэн байдаг.
Монгол наадмыг 2010 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан. “Наадам бол монголчуудын нүүдэлчин соёл иргэншилтэй салшгүй холбоотой” гэж ЮНЕСКО-гийн бичээст өгүүлсэн байдаг. “Спортын гурван төрөл нь монголчуудын амьдралын хэв маяг, ахуй нөхцөлтэй шууд холбоотой бөгөөд сүүлийн үед бөх, сур харвааны бэлтгэлийн албан ёсны горим бий болсон ч гэр бүлийн гишүүдийн уламжлалт сургуулилтаар дамждаг уламжлалтай. Наадмын зан үйл, зан заншил нь соёл, байгаль дэлхийгээ дээдлэх сэтгэлгээг мөн тодотгож өгдөг” гэв.
Монгол Улсын Засгийн газраас 2020 онд үндэсний их баяр наадмыг 3 хоног байсныг 5 хоног болгон сунгаж, энэ хугацаанд ихэнх нутгаар амарсан. Наадам бол олон улсын аялагчдын Монголыг зорих шалтгаан болдог. 2019 онд 11,000 гаруй гадаадын иргэн наадмыг үзэхээр ирсэн талаар Засгийн газрын статистик мэдээллээс харж болно. Тус улс нийтдээ 637,000 орчим олон улсын аялагчийг хүлээн авсан байна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Аяны хүрээнд нэмэлтээр 34 улсын иргэд, аялагчид Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой. Европын хэд хэдэн орон болон Австрали, Шинэ Зеланд улсыг нэмснээр Монгол Улсын визгүй жагсаалтад орсон улс, нутаг дэвсгэрийн тоо 61 болж байна.
CNN агентлаг энэхүү нийтлэлдээ Монгол ирж үзээгүй хүмүүст мэдээлэл өгөх байдлаар хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, эрхий мэргэн харваачид болон наадмын гол хүнс болох хуушуур, өргөн уудам тал нутгийг онцолжээ.
Эх сурвалж: CNN
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх ял оноолоо
2024.04.26 14:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна