Жюү Жицү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өдгөө “Улаанбаатар-2023” нэртэйгээр зохион байгуулагдаж байна. “Не-ваза” төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ М.Сугар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр +70 кг-ын жинд ОХУ-ын Дарья Николаева, Колумбийн Лаура Кастильо нарыг ялж , хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирсан юм.
М. Сугар нь 2013 онд АНУ-ын Лос-Анжелест болсон Жюү жицү ДАШТ-д аваргын болзлыг хангасан анхны монгол тамирчин болж,түүнээс жилийн дараа Холливуудэд ирж хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн “Данань-2016” Азийн элсний наадам, “Ашгабат-2017” Азийн танхимын спортын наадмаас хүрэл медаль, 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд +70 кг-ын жинд алтан медаль тус тус хүртэж байсан билээ.
Тэрбээр жюү жицүгээс гадна жүдо, самбо, кураш, бүстэй барилдаан гээд бөхийн олон төрөлд хүч үздэг чансаатай тамирчин юм. Мөн 2016 оноос хойш Дорноговь аймагт, 2019 оноос жюү жицүгийн “Хилэнц” клубийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй