Хонгконгод төвтэй G&M Contracting Limited хувьцаат компанийн Монгол Улс дахь охин компани болох G&M Contracting Limited хариуцлагатай хувьцаат компанитай "Азуре коал Монгол Майнинг" ХХК Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Эл мэдээллийн дагуу G&M Contracting Limited ХХК-ийн Гүйцэтгэх захирал Гуо Юон Чэнээс тодрууллаа.
СЭТГҮҮЛЧ: Сайн байна уу? Ингээд ярилцлагаа Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон талаарх мэдээллийн дагуу эхлэе. Та эл мэдээллийн дагуу бидэнд тайлбар өгнө үү
ГУО ЮОН ЧЕНЬ : Сайн байна уу Намайг Гуо Юон Чэнь гэдэг. Би Хонгконгод төвтэй G&M Contracting Limited хувьцаат компанийн Монгол Улс дахь охин компанийн гол төлөөлөгч нарын нэг. Манай компани Монгол улсад хариуцлагатай уул уурхайн тод жишиг тогтоож ажиллах зорилготойгоор хөрөнгө оруулалт хийж байгаа.
СЭТГҮҮЛЧ: Азуре коал Монгол майнинг ХХК-тай өнгөрсөн сард санамж бичигт гарын үсэг зуран хамтарч ажиллаж байгаа юм билээ.
ГУО ЮОН ЧЕНЬ : Тиймээ. Монгол Улсын улс төр, эдийн засаг, техник, зам, эрчим хүч болон уул уурхайн талаар оновчтой, тодорхой мэдээлэл өгснөөр Монгол Улсыг арай өөр өнцгөөс, илүү өргөнөөр ойлгуулж, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг илүү итгэлтэй, бат болгож өгсөн хэлж болох юм. Ингэхдээ С. Мөнхбат захирал өөрийн найрсаг, мэргэжлийн чадвар, тэр тусмаа уул уурхайн мэдлэг боловсролоороо манай компаний удирдлагад буюу ноён Ли Жи Шонъ, Кэ Зао Жиан ерөнхий захирал, санхүү хариуцсан захирал Шуан нарт нэгэн зэрэг хүлээн зөвшөөрөгдөж, энэ удаагийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.
СЭТГҮҮЛЧ: Гадны хөрөнгө оруулагч компаниуд нүүрс, жонш, алтны гээд уул уурхайн чиглэлийн олон салбарт ажилладаг. Танай компаний тухайд аль салбарыг илүү чухалчлан сонирхож байгаа вэ?
ГУО ЮОН ЧЕНЬ : Одоогийн нөхцөл байдалд манай компани Монголын уул уурхайн "Азуре Коал Монгол Майнинг" ХХК-тай хамтран ажиллж байна. Бид Монгол Улсад хамтрах хамгийн эхний төсөл бол нүүрсний уурхай юм. Бидний зүгээс ч эхний төслийн үр дүнг ойрын хугацаанд үзнэ гэж найдаж байна. Монгол Улс бол хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой газар нутаг юм гэдгийг бид анзаарсан. Улс төр, хууль эрх зүйн орчин нь өдөр ирэх тусам боловсронгуй болж буй бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой цаг үе нь одоо гэж бодож байна.
СЭТГҮҮЛЧ: Хөрөнгө оруулалт хийх нь ихэвчлэн хөрөнгө оруулагч нартаа их хэмжээний ашиг дагуулдаг юм шиг санагддаг. Танай компанитай хамтран ажилласнаар Монгол ямар давуу тал үүсэх вэ?
ГУО ЮОН ЧЕНЬ : Тиймээ . Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагч нарт үр ашгаа өгч чаддаг гэж харагдаж байгаа. Тиймээс бид Хонгконг эсхүл Хятадын хөрөнгө оруулагч нарыг уриалан хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийлгүүлэхээр ажиллаж, илүү их татварыг бий болгож, хөдөлмөрийн хүчийг нэмэгдүүлж, илүү боловсронгуй орчин үеийн техник технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа компанид том хөгжих боломжийг өгөхөөс гадна Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд ч багагүй хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэж байна. Бид бас чин сэтгэлээсээ үйл ажиллагаандаа төрийн зохих байгууллага болон ард иргэдийн дэмжлэгийг авахыг хүсэж байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд, нийгмийн тогтвортой байдалд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, манай компаний зүгээс илүү том хувь нэмрээ оруулна.
СЭТГҮҮЛЧ : БИДЭНД ЦАГ ГАРГАН ТОДРУУЛГА ӨГСӨН ЯВДАЛД БАЯРЛАЛАА.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ