Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Зарим агентлагийн дарга нар албан тушаалдаа томилогдоод нэг жилийн нүүр үзэж амжилгүй ийнхүү чөлөөлөгджээ. Тухайлбал, өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сард ШӨХТГ-ын даргаар томилогдож байсан С.Мөнхчулууныг тус хурлаар албан үүргээс нь чөлөөлөх шийдвэр гарсан байна. Цаашлаад, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалаас чөлөөлжээ.
Төрийн нарийн бичгийн дарга нараас:
Х.Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын
С.Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын
Б.Бямба-дагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын
Ч.Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын
Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын
Ц.Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ.
Засгийн газрын агентлагийн дарга нараас:
Л.Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын
Д.Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын
С.Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын
Б.Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын
Ц.Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын
Б.Оюунсанааг Ойн газрын даргын
Л.Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамж үйлүчилгээний ерөнхий газрын даргын
И.Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын
Г.Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын
А.Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын
Т.Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрын даргын
С.Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын
Н.Мөнхзулыг Соёл урлагийн газрын даргын
Л.Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын
О.Чулууныг Үндэсний геологийн албаны даргын
Д.Батчулууныг Мал эмнэлэгийн ерөнхий газрын даргын
Д.Нарантуяаг Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө. Мөн өөрийнх нь хүсэлтийн дагуу Ш.Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Томилгоо:
Мөн тус хуралдаанаар П.Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар, Ж.Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар тус тус томиллоо.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ