Арктик, Антарктидын судалгааны хүрээлэнгээс мэдээлэхдээ гуч гаруй жилийн өмнө Антрактидаас тасарсан дэлхийн хамгийн том мөсөн уул сүүлийн далайн урсгалын дагуу цагт 150 км хурдтай хөвж эхэлжээ.
Манай гаригийн хамгийн том "А23а" мөсөн уулын хөдөлгөөнийг тус хүрээлэнгийн мөс, ус цаг уурын мэдээллийн төвийн мэргэжилтнүүд ажиглаж байгаа аж. Антарктидын мөсөн тавцангаас тасарснаас хойш 30 гаруй жилийн дараа энэ жилийн Антарктидын өвлийн улирал эхэлснээс хойш сар тутам 150 гаруй км-ийн хурдтай хөвж эхэлсэн байна. Одоогоор мөсөн уул Уэдделлийн тэнгист Антарктидын эрэг дагуу хөвж байгаа гэнэ.
Уг мөсөн уул нь 4170 орчим хавтгай дөрвөлжин км талбайтай. 1986 оны есдүгээр сард Фильхнерийн мөсөн тавцангаас тасарсны дараа Антарктидын Уэдделлийн тэнгисийн өмнөд хэсэгт “шороодож” мөсөн арал болон хувирсан аж. Одоо мөсөн уул далайн урсгалын нөлөөгөөр хөвж эхэлжээ.
Эрдэмтэд "A23a" мөсөн уул цаашид хэрхэх нь далайн урсгалын нөлөөлөл, далайн ёроолын хотгор гүдгэр, цаг уурын байдал хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална гэж үзэж байна. Гэхдээ л жилийн эцэс гэхэд мөсөн уул их далайд гарах магадлалтай гэж тус хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлсэн байна
Дашрамд дурдахад, Антарктидын өвлийн улирал гуравдугаар сараас 10 дугаар сар хүртэл үргэлжилдэг билээ.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ