surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ирж буй намар буюу улс төрийн тохироо бүрдэж чуулган эхэлнэ

Ирж буй намар буюу улс төрийн тохироо бүрдэж чуулган эхэлнэ

Эдийн засгийн хулгайчдаа эзний ёсоор хамгаалдаг Монгол улсын Засгийн газар, УИХ ирж буй чуулганаар хэн хэндээ ашигтай тохироо бүрдүүлээд ирэх шинжтэй. Тодруулбал Т.Аюурсайхан, Ж. Мөнхбат нар шиг бүрэн эрхээсээ түдгэлзээд нүүрсний хэргээс чимээгүйхэн мултарч, мартагнуулж байгаа зураглал газар авах юм. Тэгвэл дараагийн бүрэн эрхийн асуудал нь улс төрийн тохироонд орж байж болзошгүй УИХ-ын гишүүд Ардчилсан намынх болоод Монгол ардын намдаа хүчгүйдсэн шүдгүй гишүүдээс явах буй за. Ингэж явах нь ч тэдэнд ашигтай. Нүүрсний сонсгол хийнэ гэж айлгаад үгэнд ордоггүй зөрүүд заримыг нь сонсголоор дуудаж байцаагаад хэдэн халтар төгрөгний торгуулиар ялаас хөнгөн мултлах нь одоогийн Засгийн газрын намрын төлөвлөгөөнд орсон нь ойлгомжтой. 

    А.АДЪЯАСҮРЭН, Д.БАТ-ЭРДЭНЭ /АЖНАЙ/      

Эх нь шийр алаг бол унага нь шийр алаг гэж үг бий. Энэ л жамаар Х.Баттулгын ойрын хүнээр нэрлэгддэг А.Адъяасүрэн гишүүн одоогийн УИХ-ын тэнхимд нэр сүр, дуулиан ихтэй эмэгтэй гишүүн. Тэрээр өнгөрсөн өвөл нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүн нэр холбогдсон ч өнөөг хүртэл хэрэг нь хэрхэх нь тодорхойгүй байна.  Экс Ерөнхийлөгч Х.Баттулга гэж хүний нүүрсний хулгайн хэргүүд баримтаараа нотлогдоогүй тул А.Адьяасүрэн гишүүний хэрэг ч нотлох баримт дээрээ тэг зогсолт хийсэн сурагтай. Магадгүй энэ байдал удаан үргэлжилбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүчгүйдэж эхэлнэ. Тиймээс энэ намар А.Адъяасүрэнг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, хэсэг дуулиан тариад ирэх сонгуульд өрсөлдөх тойргийн суллах биз. Ингэснээр Баянхонгор аймагт А.Адъяасүрэнгийн эрин үе өндөрлөнө.  

Олон арван баримтаар ажнай  хочит Д.Бат-Эрдэнэ гишүүнийг шалгаж байгаа гэх боловч хэрэг ингэтлээ удааширч байгаа нь мөн л нотлох баримтын гачигдалд орсных. Учир нь түүний гарын үсэгтэй ганц цаас АТГ-ын ширээн дээр байхгүй. Байх ч үгүй гэдгийг өнгөрсөн хэдэн сарын хугацаан дахь үлээсэн хоосон шүглээс нь шууд анзаарч болно. Тэгэхээр энэ намрын тохироонд түүний бүрэн эрхийн асуудал яригдах болно.  Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн тойрогт нэг суудлыг бүрэн чөлөөлнө.  

   Ш.РАДНААСЭД, Б.ЭНХ-АМГАЛАН     

Говь-Алтай аймгаас сонгогдсон хоёр гишүүний нүүрсний хулгайн асуудал харин ч нэг баримттай АТГ-ын ширээн дээр хэвтэж байгаа. Тэгэхээр Говь-Алтай аймгийн тойрог бүрэн чөлөөлөгдөж, одоогийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд аз тохиох нь. Ш.Раднаасэд гишүүний хувьд Говь-Алтай аймагт итгэл төгс хүлээн зөвшөөрөгдөж улиран сонгогдсон төрийн түшээ. Тэгэхээр түүнийг хүчирхэг суудлаас нь буулгах бол Д.Амарбаясгалан даргад ихээхэн том олз учир энэ намрын чуулганы намын эхний дуулиант тохироо тэдний дунд өрнөх буй за. 

Энэ мэтчилэн тойргоо суллаж өгөх гишүүд олон бий. Цагаан захтай эдийн засгийн хулгайчдаа тэд ингэж л эрхлүүлнэ. Бид дараагийн удаа “Нүүрсний хулгай”-д нэр холбогдсон гишүүдийн холбогдох хэргүүд баримтыг нэхэн танилцуулна.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1