Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан "Үүлэнгөү" ХХК-ийн шаардлага хангаагүй 15.3 тонн үхрийн махыг устгажээ. Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж байжээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр рН өндөр, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч болон хөгц, мөөгөнцөр илэрсэн, үхсэн малын мах буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдсон байна. Улмаар тус компанийн битүүмжилсэн үхрийн мах 11.9 тонн, шулж чанахад бэлтгэж усанд сойсон байсан 3.5 тонн, нийт 15.3 тонн махыг устгуулах шийдвэр гарчээ.
Тус шийдвэрийн дагуу холбогдох ажлын хэсгүүд хамтран Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгт долдугаар сарын 20-ны өдөр нийт 165 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 15.3 тонн үхрийн махыг устгах ажлыг зохион байгуулж ажиллажээ.
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНЫ ЛАЦАДСАН 17 КОМПАНИЙ НЭГ ҮҮЛЭНГӨҮ ХХК НЬ ХЭНТИЙ, ДУНДГОВЬ АЙМГУУДАД ИХ ХАНСҮЛД РЕСТОРАНТАЙ. ТҮҮНЧЛЭН ХАМТРАН ЭЗЭМШИГЧ С.МЯГМАРХОРОЛ НЬ ХЯТАДЫН М.ДЭЛГЭР ГЭХ ХҮНТЭЙ ХАМТРАН, МАХНЫ БИЗНЕСТ ГАРШСАН. ИЙМ БАЙГУУЛЛАГАД ОДООГ ХҮРТЭЛ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙГАА ЮМ.
Жилийн өмнө, өнгөрсөн оны зургадугаар сард мөн л өмхийрч, муудсан найман тонн махыг уусмалд хадгалж байсан асуудал дэгдэж, нийгэм даяараа л шуугьж байлаа. Уусмалд байсан махыг хоргүй гэж батлах гэсэн улсын байцаагч хэвлэлийнхний камерын өмнө чанаж идээд ажлаасаа халагдаж байв. Удалгүй Шадар сайд С.Амарсайхан “Эмээлтийн 31 махны үйлдвэрийн 17-г нь хааж, лацадсан. Шалгалтын ажиллагаа явуулж, хариуцлага тооцно” гэх мэдэгдэл хийснээр махны асуудал намжсан. Тухайн үед хаалгаа лацдуулсан 17 компанийн нэг нь “Үүлэнгөү” ХХК. Атал Эмээлтэд өнөөг хүртэл юу ч өөрчлөгдөөгүй, хэн ч хэнд ч хариуцлага тооцоогүй, өмхийрч, муудсан махыг өнөөх янзаараа хадгалж, худалдсаар байгааг “Үүлэнгөү” ХХК ийнхүү баталлаа. Энэ мэтээр, Эрх баригчид “хянаж байна, шалгаж байна” гэж нийгмийн нүд, чихийг таглаж байх зуур Эмээлтээс хэчнээн тонн мах хүнсэнд нийлүүлэгдсэнийг тооцоолох аргагүй нь харамсалтай.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ