Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газар, хилийн гаалийн байгууллагын дарга нар болон ОХУ-ын Холбооны гаалийн албаны Сибирийн гаалийн газар, Алс Дорнодын гаалийн газрын төлөөлөгчдийн 2023 оны уулзалт Улаанбаатар хотноо 2023 оны 7 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтууд дээр хилээр нэвтэрч байгаа зорчигч болон гадаад худалдаа эрхлэгч нарт тулгардаг бэрхшээлтэй асуудлыг хэлэлцэж, хил дээр зорчигчийн болон ачааны тээврийн хэрэгслийн дараалал үүсгэхгүйн тулд хоёр талаас харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохирлоо. Мөн гадаад худалдаанд оролцогч нарын хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, иргэдэд хүргэж, танилцуулах хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, хилийн боомтуудыг өргөтгөн, шинэчлэх бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг солилцож ажиллахаар болсон байна.
Монгол Улсын ГЕГ-аас гаалийн газар, хороодын хяналтад байгаа импортын барааны бичиг баримтын бүрдүүлэлтийг нэг цэгт туршилтаар төвлөрүүлсэнтэй холбогдуулан Оросын талаас Алс Дорнодын гаалийн газрын хариуцах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Алс Дорнод, Владивосток цахим бүрдүүлэлтийн төвийн талаар товч мэдээлэл өгчээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн