Өнөө жил Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймагт тохиож байна. Ойн баяр наадмыг тохиолдуулан зарим аймаг шинээр цэнгэлдэх хүрээлэн байгуулжээ. Тодруулбал, Хэнтий аймаг 3200 хүний суудалтай, 600 орчим авто машины зогсоол, сурын талбай, шагайн асар, саравчны суурь, явган хүний зам, ариун цэврийн байгууламжаас бүрдсэн шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ орон нутгийн төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр жил хагасын хугацаанд барьсан байна. Харин Говь-Алтай аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгад улсын комисс өнөөдөр ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авахаар болжээ. Тус цэнгэлдэх хүрээлэнгийн хүчин чадал нь 3500 хүний суудалтай, 6 хэсэгт хуваагдсан үзэгчдийн суудалтай, хүндэт зочдын асрын "А" блок, төв тайзны барилгын "Б" блоктой холбогдсон, барилгын ажлын нийт талбай S=6,3 га юм. Ийн цэнгэлдэхийг улсын төсвийн долоон тэрбум төгрөгөөр “Арвин Бэлт” ХХК гүйцэтгэн ажилласан байна.
Ой тохиож байгаа аймагт улсын төсөв, орон нутгийн төсөв гээд их хэмжээний мөнгө урсдаг ч цэнгэлдэхээс цааш юу хийж бүтээсэн нь эргэлзээтэй. Тухайлбал Говь-Алтай аймгийн төвд замын эвдрэл, барилгын чанарын асуудал, тоосжилт их болох нь нүднээ илхэн. Гэвч өдийг хүртэл тус аймагт зам засвар, томоохон дэлгүүрүүд, буудлууд тийм хангалттай хэмжээнд баригдаагүй. Уг нь 100 жилийн ой нь тохиож байгаа аймгийн хөгжил буурай байгаад нутгийн иргэд, удирдах албан тушаалтнууд анхаарал хандуулах учиртай. Гэвч хэн ч дуугарсангүй. Байгаа хэдэн холгуун барилга, эвдэрхий замдаа сэтгэл хангалуун.
Манай сайт аймгуудын хөгжил, иргэдийн байр суурь, төрд төлөөлсөн гишүүдийн амлалтыг сануулахаар "Үнэн худлын салхи" нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаа. Нэвтрүүлгийн хоёр дахь дугаарт Говь-Алтай аймгийн талаар өгүүлэх болно. Түүнчлэн тус аймгаас сонгогдсон гишүүд нүүрс, сангуудын хулгайд хэрхэн нэр холбогдсоныг, Алтайн хүдэрийн Базар, Максын Ганбаатар нарт ч газар нутгаа ухаж тонуулан сүйд хийснийг ч баримттайгаар хүргэх болно.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй