Нийслэл Улаанбаатарт энэ сарын эхээр гэхэд дөрөв хоног бороо орж, үгээ барж, үйл тамаа цайлгасан. Гэтэл түүнээс хойш наадам, аялал зугаалга, Авлигал хороолол ярьж явснаас үерээс урьдчилан сэргийлэх ганц дорвитой ажил хийгээгүйг өчигдрийн борооноос бэлхэнээ харж болно.
ХОЖИМДСОН УХААРАЛ: НИЙСЛЭЛД ЭРСДЭЛТЭЙ АНГИЛАЛД ОРСОН 323 ЛИФТ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд нийт 8200 гаруй цахилгаан шат байдаг. Үүнээс 75 хувь буюу 6000 гаруй нь нийтийн зориулалттай орон сууцных бөгөөд улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй 132 цахилгаан шат байна.
Цахилгаан шатны ашиглах хугацаа 20-25 жил байдаг боловч нийслэлийн хэмжээнд 21-ээс дээш жил ашиглаж байгаа 191, 16-20 жил болсон 737 цахилгаан шат байгаа юм. Үүнээс их эрсдэлтэй ангилалд орсон 323 цахилгаан шат байна. Шаардлага хангахгүй болсон цахилгаан шат болон хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг цогц байдлаар буюу машин, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг судалж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
УСТАЙ КОРИДОРИ: СХД-ИЙН ЭМНЭЛЭГ
Улсын төсвийн мөнгөөр дураараа авирлаж, тендерээр тэнхээждэг хэсэг бүлэг бизнесмэнүүд бий. Тэд барилга барина, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт ч том байхыг хүснэ. Харин хийсэн үйл нь ямхын төдий. Иймээс л тэднийг хариуцлагатай байхыг шаарддаг юм. Тендэрээр эрхэлж таазгүй, хүзүүгүй өргөтгөл барьж, зурганд байгаагүй ээ гэж тайлбарлаж байсан “Хөх Бүрдний эх” ХХК-ний барьж бүтээн босгосон СХД-ийн эмнэлэг усанд автлаа. Улсын эмнэлэгээ усанд алдах шахав. 2022 онд 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч хийсэн. Гомдоллох өмөлзөх дуртай “Хөх Бүрдний эх” ХХК-аар эмнэлгийн дарга хохирлоо барагдуулна гэж мэдэгдлээ.
УРСАЖ БУЙ УЛААНБААТАР
Гутлаа бариад өмдөө шуугаад үерийн ус туучин харьж яваа нийслэлчүүд замаа урсгаж, гудмаа эвдрэхийг харлаа. Хүрз жоотуу бариад далан босгох социалист аргаар байгалийн гамшигтай тэмцэж байна. Аливаа улсын хөгжил урагшилж байдаг бол, манай улсын хөгжил ухарч байдаг. Тухайлбал өчигдрийн борооноор Чингүнжавын хөшөөний ойр орчмын зам эвдэрч урсав. Тэрэлжийн зам хамгаалалтгүйгээс болж зовж босгосон далан руу нь урсаж ороход бэлэн байна. Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин, орон сууцны хорооллын В1 давхар усанд автсан зэрэг 170 гаруй дуудлага ирсэн. Уулсын дундаа урсаж байгаа Улаанбаатарт лхагва гараг хүртэл буюу долоодугаар сарын 26-нийг хүртэл бороо орно. Тэгэхээр дарга нь дарга, иргэн нь иргэн гэж суухгүй дор бүрнээ хариуцлагатай байж, үер усны аюулыг давж гарах л үлдлээ.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо