Утаа, угаарын хорт хийнд хордож үхлээ хэмээн дэмий ч нэг хашгираагүйн нотолгоог олон улсын эрдэмтэн судлаачид батлаад, нотлоод гаргаад ирлээ. Утаанд хорт хавдар үүсгэх нөлөөлөл байна уу гэдэгт олон улсын эрдэмтэд судалгаа хийхэд сүүлийн таван жилийн дундажаар утаанд агуулагдах хүхэрлэг хий, нүүрсхүчлийн хий, тосонцор элэгний хорт хавдрын хоёр шинэ төрлийн мутацийг үүсгэж байна гэх сэтгэл сэрдхийм дүгнэлтийг гаргасан байна.
Хамгийн аймшигтай нь, АНУ, Испанийн эрдэмтдийн таван жилийн хугацаанд хийсэн уг судалгаагаар, дэлхийн улс оронд урд хожид бүртгэгдээгүй, зөвхөн монгол хүнд л байх өвөрмөц хэлбэрийн элэгний хорт хавдрын хоёр төрлийн шинэ мутац илрүүлжээ. Мутац хэдийгээр маш олон төрөл байдаг ч энэ удаад зөвхөн монгол хүнд л нэмэлтээр илэрсэн нь бид сүүлийн таван жил хороор амьсгалж, эрүүл мэндээрээ дэнчин тавьж ирсний нотолгоо юм.
Н.Эрдэнэхүү: Энэ мутац зөвхөн монгол хүнд л байна. Хөгжингүй, буурай өөр ямар ч улсын иргэнд байхгүй
Хавдар өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүгийн тайлбарыг хүргэе. Элэгний эс өөрчлөлтөд орж байгаа нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Ихэнх нь В, С, Д вирусээс үүдэлтэй гэдэг нь ойлгомжтой. Гэтэл монгол хүнд нэмэлтээр утааны бүтээгдэхүүнүүд гажиг үүсгээд байна. Тухайлбал, монгол хүний элэгний анхдагч эсийн өмөн үү элэгний хавдар нь маш өвөрмөц молекулын гажиг зан эмгэг үүсгэгчээр үүссэнийг олон улсын эрдэмтэд тогтоосон. Тэр мутац нь генийг хордуулагч утааны бүтээгдэхүүнтэй холбоотой бөгөөд үүнээс үүдэлтэй хавдрын өвчлөл үүсэх нь 71 хувь гээд гаргаад ирж байгаа юм. Энэ мутац зөвхөн Монголд л байна. Бусад хүнд алга. Европын хөгжсөн болон хөгжингүй улс оронд ч байхгүй. Хамгийн гол нь, шинэ төрлийн мутац зөвхөн монгол хүнд л бүртгэгдлээ.
АНУ, Испанийн эрдэмтэд хөгжингүй улс орны элэгний эсийн яг ижил хавдрыг монгол хүний элэгний эсийн хавдартай харьцуулан судлаад монгол хүнд орчны хүчин зүйлээс шалтгаалсан тэр дундаа утааны задралын бүтээгдэхүүнээс гаралтай бодистой холбогдсон мутац элэгний хавдар үүсгэсэн гэдгийг судалгааны дүнгээр хэлчихэж байгаа юм. Нэгэнт үүссэн хавдар хортой, амь насанд аюултай. Хэдийгээр эмчилгээний арга нь дэлхийд байгаа ч үүсгэж байгаа шалтгаан нөхцөл нь юу вэ гэдгийг тодорхойлсон чухал судалгаа юм” гэлээ.
Утаа хорт бодисгүй, агаарт дэгдсэн нь цахилгаан станцаас гарч байгаа хий хэмээн дэмийрч суугаа албан тушаалтнуудыг яалтай
Төр, засаг нь Монгол Улс хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж, өвчлөл залуужсаар байна хэмээн байнга улигладаг. Гэтэл гаднын эрдэмтэн судлаачид монголчуудын элэгний хорт хавдрын өвчлөл өндөр байгаа нь утааны найрлагад агуулагдаж байгаа хүнд металлуудтай холбоотойг ийнхүү мэдэгдлээ.
Гаднын эрдэмтэд ийм ноцтой судалгааг дэлгэж, утаанаас үүдэлтэй элэгний хорт хавдрын өвчлөл Монголыг бүрхсэнийг анхаарууллаа. Гэтэл Монголын эрдэмтэн судлаачид утаа химийн хорт бодисгүй. Агаарт дэгдсэн утаа цахилгаан станцаас гарч байгаа хий хэмээн дэмийрч, иргэдийн тархийг угааж суудаг. Түүхий нүүрс хортой дээр нь агаар бохирдуулж байна хэмээн сайжруулсан шахмал түлшийг бодож олсон. Ковидын үеэр БНХАУ хилээ хааснаас үүдэн барьцалдуулагч бодисгүй болж, арга ядахдаа шахмал түлшний найрлагыг өөрчилж, эрдэнэшишийн гурил, хоёрдугаар гурил, шохой зэргээр барьцалдуулж, үүнийгээ иргэдэд туршсаар ирсэн. Утааг бууруулах нэрийдлээр иргэдээ хорт хийгээр утан элэгний хорт хавдартай бүхэл бүтэн нийгмийг бий болгож байгаа төр, засаг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, парламентын 76-гаас амь нас, эрүүл мэндийнхээ нөхөн төлбөрийг шаардъя.
Социализмын үед тариурыг нэгээс нөгөөд дамжуулан тарьдаг. Энэ нь шар өвчнийг нэгээс нөгөөд дамжуулж, өдгөө элэгний хорт хавдар их байгаа нь үүнээс үүдэлтэй гэдгийг эмч нар хэлдэг. Гэтэл залгуулаад одоо, ирээдүй үе маань хорт утааны мутацаар үүссэн шинэ төрлийн вирусээр өвчилж, элгээр монголчууд “үхэж” дуусах нь.
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ