Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2023.07.24/ аймгуудын Засаг дарга нартай цахим хурал хийж, үер усны болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
Шадар сайдын анхааруулснаар долдугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн, дуу цахилгаантай бороо орсноос томоохон гол мөрнүүд үерлэж, үерийн аюултай түвшнийг давснаар долоон иргэн эрсдэж, 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1500 гаруй толгой мал хорогдож, усанд урсчээ.
Мөн улсын чанартай зургаан ч автозамд эвдрэл гэмтэл үүссэн бол төмөр замын 559, 569, 583, 916, 925 км-т эвдрэл үүссэнийг Улаанбаатар төмөр замын засварчид хоёр хоног ажилласнаар аюулгүй болгосон юм байна.
Иймээс орон нутгийн удирдлагуудыг үерээс хамгаалах далан, суваг шуудууны цэвэрлэгээг сайтар хийж, орон нутагтаа аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Учир нь, жил ирэх тусам байгалийн аюулт үзэгдлийн тоо нэмэгдэж буй аж. Тодруулбал, 2004-2013 оны хооронд улсын хэмжээнд 3100 аюулт үзэгдэл тохиолдсон бол 2013-2023 оны хооронд 4529 онц аюултай үзэгдэл бүртгэгджээ.
2023 он гарсаар ой хээрийн гал түймэр 70, нийслэлийн 9 дүүрэг, 13 аймагт үерийн усанд автсан 400 гаруй тохиолдол бүртгэгдэж, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын эд хөрөнгө, авто зам, төмөр замын дэд бүтэц, эвдэрчээ. Иймээс Цаг уур орчны шинжилгээний газраас өгч байгаа мэдээллийг тухай бүрт авч, иргэддээ анхааруулга сэрэмжлүүлэг хүргэх. Гол мөрний ойролцоо зусч байгаа малчид, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх. Үер усны ам, эрсдэлтэй бүсэд айл өрхүүдийг суурьшуулахгүй байх. Гол нуурын эрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аялал жуулчлалын газруудад сэрэмжлүүлгийг сайтар хүргэж, хяналт тавих. Зөрчил гаргавал тухай бүрт нь засуулж, аюулгүй байдлыг хангах. Өвлийн бэлтгэлээ одооноос эхлэн базааж эхлэх. Найм, есдүгээр сард олон жилийн дундажтай харьцуулахад зарим аймагт халах, зарим аймагт олон жилийн дунджаас ахиу хур орох төлөвтэй байгаа тул ургацдаа анхаарч, ажиллахыг үүрэг болголоо.
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр долдугаар сарын 27-ноос хойш халж, өдөртөө зарим газраар 34-40 хүрч халах нь.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна