Саяхан Запорожье мужид Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийн эсрэг халдсан хэргийн талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин "Бид холбогдох бүх талууд олон улсын хүмүүнлэгийн хуулийг чандлан сахиж, энгийн иргэд, тэр дундаа сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг шаардаж байна" гэж онцлон мэдэгдэв.
Мао АНУ-ын Киевт зэвсгийн нийлүүлэлтийг "хариуцлагагүй" гэж тодорхойлсон. Хятадын дипломатчийн хэлснээр, Вашингтон Киевийн дэглэмд цэргийн тусламж үзүүлж байгаа нь "хүмүүнлэгийн асуудалд хүргэж байна". "Яриа хэлэлцээ нь Украины хямралыг шийдвэрлэх цорын ганц арга зам гэдэгт бид үргэлж итгэдэг" гэж Мао хэлээд "Сонирхсон бүх талууд хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, цэргийн мөргөлдөөний хурцадмал байдлыг намжаахын тулд хамтран ажиллана гэдэгт найдаж байна" гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас өмнө нь "Известия" болон "РИА Новости" агентлагт ажилладаг дөрвөн сэтгүүлч Украины цэргүүд Запорожье мужид кассет сум ашиглан цохилт өгсний дараа шархадсан тухай мэдээлсэн. РИА Новости агентлагийн сурвалжлагч Ростислав Журавлев нүүлгэн шилжүүлэх үеэр шархаа даалгүй нас барсан ажээ. Шархадсан бусад сэтгүүлчдийн биеийн байдал тогтвортой байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ