УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй юм. Энэ үеэр,
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Гадаадын том хөрөнгө оруулалтыг дагаж гадаадын банкууд орж ирдэг. “Оюутолгой-“Рио Тинто”-г дагаж, гадаадын хоёр банк орж ирэх гэж байсан. Гэтэл Рио Тинтогийн мөнгийг гадаадын банкинд байршуулж болно гэчихээр Монголд тэр банкууд орж ирэхгүй болчихож байгаа юм. Үнэт цаас гаргана гээд байгаа. Гадаадын зах зээлд үнэт цаас гаргаж босгоод өр нэмэхээр Монгол Улсын өр л нэмэгдэнэ. Хөгжлийн банк шиг асуудал үүсвэл энэ аюултай. Хууль гарсны дараа Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг газрууд хяналт тавьж ажиллах ёстой. Монголбанк хяналтаа сайн тавиагүйгээс Хөгжлийн банкны асуудал үүссэн шүү.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-Гадаадын төрийн өмчит банк Монголд хөрөнгө оруулалт хийвэл аливаа нэг улсын хөрөнгө оруулалт гуравны нэгээс илүүгүй байх ёстой гэсэн заалтын дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар явна. Хэрвээ зөвшөөрөл хүсч, лимит хэтэрсэн байвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс санал авч байж Монголбанк шийднэ.
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хуульд зааснаар гадаадын төрийн өмчит банк тусгай зөвшөөрөл хүсвэл Монгол Улсын Засгийн газраас буюу Эдийн засгийн хөгжлийн яамнаас урьдчилан зөвшөөрөл авна. Үнэт цаас гаргаж, гадаад эх үүсвэрээс хөрөнгө татаж байгаа нь Монгол Улсын өрийг нэмнэ. Гэхдээ бид үүнд хязгаар тавиагүй. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалт гэж бүртгэгдэг тул Хөрөнгө оруулалтын сангаас хяналтаа тавиад явна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Нэгэнт гадны хөрөнгө оруулалтын банк оруулах гэж байгаа бол гайгүй хууль хийж, томхон юм оруулж ирмээр байна. Баахан заалтаар хязгаарлачихаар банк бус санхүүгийн байгууллага шиг л юмнууд орж ирнэ. Эрх үүргийг нь ч тавиад том банк орж ирэх боломжийг нь олгох ёстой.
Манай уул уурхайн компаниуд гадаадын банкнаас лицензээ тавиад зээл авахаар мөнгө нь орж ирдэггүй. Эцэст нь лиценз нь гадаадын банкинд оччихдог. Монголбанк үүнд хяналт тавьдаггүй. Тиймээс гадаадын банкийг оруулж ирэх нь зөв. Дээр нь банк, ашигт малтмалын тухай хуулиуддаа авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж буйд, мөнгө нь орж ирсэн эсэхэд хяналт тавихыг зааж өгсөн заалтуудыг оруулах ёстой гэлээ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ