surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Л.ЧИНБАТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙГААР ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЖЭЭ.

Л.ЧИНБАТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙГААР ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЖЭЭ.

ГАЦУУРТ ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.ЧИНБАТ НЬ БУСДЫГ АВТО МАШИНААР ХӨӨСӨН, ДАЙРАХЫГ ЗАВДСАН ГЭХ ХЭРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ДУУСЖЭЭ.

Ингээд зургаадугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан уг хэрэгт:

  • Яллагдагч "Ч"-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
  • Яллагдагч "Г"-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
  • Яллагдагч "Б"-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/
  • Яллагдагч "М"-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1