Энэ онд манай улс БНСУ-аас 150,000 жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байна.
Одоогийн байдлаар тус улсаас 54,904 жуулчин ирж, Хятад жуулчдаас давсан үзүүлэлттэй байгаа юм. Үүнд Монголын аялал жуулчлалын компаниудын оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайлбал “Tourade” компанийн хөтөлбөрөөр БНСУ-ын "Plus size" ангиллын алдарт модель болох Biki, Key, Foxeyon, Gopa Noona нар Монгол Улсад говийн аялал хийсэн нь Солонгосоос ирэх жуулчдын тоонд чухал нөлөөлөл үзүүлж байна.
Иймд ”Tourade” аялал жуулчлалын компанийн захирал С.Болд болон БНСУ-ын алдарт моделиудтай БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр болон албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.
Цаашид БНСУ-д алдартай, салбар бүрийн нөлөөлөгч (influencer)-ийг Монгол Улсад аялуулах, тэднээр дамжуулж Монгол орны онцлог, дөрвөн улирлын аялал жуулчлалыг сурталчлах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Зочдоос Монгол орны тухай ямар сэтгэгдэлтэй байгаа тухай асуухад "Монгол Улсын иргэн бүр найрсаг, мөн маш эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Уулзсан хүн бүр манай оронд тавтай морил, өөр маш олон сайхан газар бий гэж санал тавьж, малчин айлд гэнэт зочлон очиход биднийг найрсаг угтаж, монгол ахуйтай танилцуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн.
Бидний аяллын тухай гурван цуврал нэвтрүүлэг гарах байх, үүгээр дамжуулж Монгол орны тухай сайхан сэтгэгдэл өгч, олон хүнийг Монгол орон руу аялах хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй