Архангай, Төв, Завхан, Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам болж өндөрлөлөө.
Аймгуудын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд үзүүр түрүүнд шалгарсан бөхчүүдийг танилцуулж байна.
Архангай аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын арслан М.Бадарч үзүүрлэв. Харин их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Л.Отгонбаатар нар шалгарсан байна.
Тус барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, М.Бадарч, Р.Пүрэвдагва нарын магнайлсан 256 бөх барилдсан юм.
Төв аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх үзүүрлэв. Харин их шөвөгт улсын арслан Б.Орхонбаяр, улсын начин Г.Ганжад нар шалгарав.
Тус аймгийн 100 жилийн ойн барилдаанд дархан аварга А.Сүхбат, улсын арслан Б.Орхонбаяр нарын магнайлсан хүчит 256 бөх барилджээ.
Завхан аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэв. Харин их шөвөгт улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар шалгарсан байна.
Тус аймгийн 100 жилийн ойн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд М.Баяржавхлан нарын хүчит 256 бөх барилдав.
Хэнтий аймаг баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах үзүүрлэв. Харин их шөвөгт улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарчээ.
Тус барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын гарьд Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон нарын магнайлсан хүчит 256 бөх барилдсан байна.
Мөн Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын давааны үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, хорьдугаар зууны манлай бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ цолоо дуудуулан зодог тайлах ёслол боллоо.
Нэг ч ялагдаагүй Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийнэ
2024.10.28 13:00
Д.Тэмүүлэн Монголын усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдлээ
2024.10.23 10:54
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ