Иргэд, олон нийтийн зүгээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр нэвтрүүлж байгаа нь телевиз соёл гэгээрүүлэх, танин мэдүүлэх үндсэн үүргээ биелүүлэхгүй, үзэгчдийн мэдэх эрхэд халдаж, эфирийг мөнгө олох хэрэгсэл болгож байна гэсэн агуулга бүхий гомдол Харилцаа холбооны зохицуулах хороонд тасралтгүй иржээ. Тиймээс тус хорооны 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд,
3.18. Телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж, үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй,
3.18.1 Эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт эд мөнгөний хонжворт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй хэмээн заасан байдаг аж.
Тиймээс тус хорооноос “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын жуомын 3.1 дэх заалтыг хангаж, эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлэг нэвтрүүлж байгаа бол 2023 оны нэгдүгээр сарын 9-ний дотор зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлжээ.
ШӨХТГ-аас ч телевизээр нэвтрүүлж буй хонжворт сугалааг цэгцлэх, хяналт тавих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаарх албан бичгийг 2022 оны наймдугаар сард Сангийн яам болон Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж байсан билээ.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ