surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хөрс нурсны улмаас Гүржэд сувиллын газар бүрэн сүйрчээ

Хөрс нурсны улмаас Гүржэд сувиллын газар бүрэн сүйрчээ

Өндөр уулын Рача бүсэд орших "Шови" рашаан сувиллын газар хөрсний нуралтын улмаас бүрэн эвдрэн сүйдсэн байна. Энэ тухай Гүржийн нийслэл Тбилиси хотын дарга Каха Калазе мэдэгдсэнийг тус улсын телевизийн “Нэгдүгээр суваг” иш татан мэдээллээ.

“Шуудхан хэлэхэд, Шови бүрэн нурж сүйдсэн” гэж хотын дарга хэлээд, гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Пүрэв гарагийн үдээс хойш Шови тосгон дахь нэгэн зочид буудлын ойролцоо хөрсний нуралт болж, зам гүүрүүд эвдрэн сүйрч, зочид буудлын ойролцоох хувийн байшингууд нуржээ. Дотоод хэргийн яамны нисдэг тэргүүдээр 200 хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба гамшиг болсон газарт 400 гаруй аврагчид, цэргийн албан хаагчид ажиллаж байна. Хөрсний нуралтанд өртөн 17 хүн амиа алдсаны дотор Оросын иргэн нэг эмэгтэй байжээ.

Гүржийн Ерөнхий сайдын захирамжаар 8 дугаар сарын 7-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлаж, төрийн далбааг бөхийлгөжээ. 

Аврах ажиллагаа үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1