Ерөнхий сайдын сүүлд гаргаж, олонд таалагдсан нэг шийдвэр бол Ховд аймгийн Засаг даргаар нутаг, нугын олон жил дархлагдсан хэн нэгэн албан тушаалтан бус Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Э.Болормааг томилсон явдал байлаа. Хөдөө орон нутагт цус сэлбэж байгаа нь сайн хэрэг хэмээн олзуурхаж байсан орон нутгийнхан удалгүй Засаг даргынхаа мөн чанарыг таньж, арга ядахдаа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байна.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах "Халзан бүрэгтэй" ууланд газрын ховор элементүүдийн ордыг ил аргаар ашиглах төслийг "Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийнхан хэрэгжүүлэхээр болж, харин газар нутгаа гэсэн иргэдийн тайван жагсаалын үр дүнд энэхүү төслийг түр зогсоогоод байлаа.
Гэтэл Ховдод 2023 оны нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулах “INVEST KHOVD FORUM-2023” Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр нөгөө төсөл хэрэгжүүлэхээр санаархаж буй "Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийг Засаг дарга Э.Болормаа сонгон оруулж ирсэн нь нутгийн иргэдийг дахин босоход хүргэжээ.
Тиймээс л Ховд аймгийн Мянгад сумын иргэд “Биднийг дорд үзлээ. Сайн нэр олж авах гэж энэ компанийг сонгов уу, Засаг дарга эрүүл үү, эрх ашигт уягдав уу. Наад ивээн тэтгэгч компаниа хөтлөөд Ховдоос зайлаарай, Засаг хатантан гуай ажлаа хий” хэмээн бухимдан морьтой 70 орчим залуус уриа, лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Газрын ховор элементийг нь төсөл нэрээр ухаж хөлжих гэсэн компанийг ерөнхий ивээн тэтгэгчээр сонгосон нь мэдээж хоёр талын эрх ашиг нийцсэн гэсэн үг. Тиймдээ ч Э.Болормаа хатантан энэ замыг сонгож, газар нутгаа, байгалийн баялгаа гэсэн иргэдээ золионд гаргаж, тэднийхээ эсрэг “зогслоо”.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ