Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ургац хураалт, 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор орон нутагт ажиллах үеэр Төв аймгийн Эрдэнэсант суманд “Буянт төв” ХХК-иас зохион байгуулсан талбайн өдөрлөгт оролцож, тариаланчидтай уулзан санал солилцсон юм.
Үр үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Буянт төв” компани ОХУ-ын Новосибирскийн Барнаул хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Юнион”, “Лидер 80” улаанбуудайн элит үрийн сортыг энэ хавар тариалж, туршилт хийж байна. Тус хоёр сортыг тус бүрд нь 100 га-д тарьсан бөгөөд ургалтын нөхцөл байдал, шинж чанар, онцлог, давуу талыг бүс нутгийнхаа тариаланчид, эрдэм шинжилгээний байгууллага, салбар яамны төлөөлөлд танилцуулах өдөрлөгийг тариан талбайдаа зохион байгуулав.
Энэхүү элит сорт нь богино иштэй, толгой томтой, гурилын шинж чанарыг сайжруулдаг онцлогтой бөгөөд хог ургамал, өвчинд тэсвэртэй, улаанбуудай налах эрсдэлийг үгүй болгох давуу талтайг тус компанийн зөвлөх Ж.Саруул онцолсон юм.
Газар тариалангийн үйлдвэрлэл нь цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн хамаарах болсон энэ цаг үед уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариалангийн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Үүний үндэс нь хөрсөө хамгаалж, үржил шимийг нь сайжруулах, хоёрдугаарт, үр сортын шинэчлэлийг ойр ойрхон хийх байдаг. Тиймээс энэ чиглэлд салбар яам эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид, тариаланчидтайгаа хамтран ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо