Ням гарагт Пакистан улсын өмнөд хэсэгт зорчиж явсан Хазара экспресс зорчигчийн галт тэрэг осолдон, замаасаа гарч, 30 хүн амь үрэгдэн, 100 орчим хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ.
Пакистаны хуучирч муудсан төмөр замын сүлжээнд галт тэрэг осолдох нь тийм ч ховор үзэгдэл биш гэдгийг иргэд хэлж байна. Харин Пакистан улсын Төмөр замын сайдын мэдээлж байгаагаар галт тэрэг хэвийн хурдаар явж байсан. Яагаад замаасаа гарсан шалтгааныг олохоор шалгаж байна гэж мэдэгдсэн байна.
Бэртэж гэмтсэн зорчигчдыг ойролцоох эмнэлгүүд рүү хүргэжээ. Одоо ч замаасаа гарсан гал тэрэг дотор аварч амжаагүй зорчигчид байсаар байгаа тул аврах багийнхан шуурхай ажиллаж байна гэж мэдээлжээ.
Төмөр замын ажилтны мэдээлж байгаагаар дор хаяж найман вагон замаасаа гарчээ. Хазара Экспрессийн зорчиж явсан газрын ойролцоох Навабшах, Синд дүүргүүдийн эмнэлэг, түргэн тусламжийн тасгуудад онцгой байдал зарлан, хүмүүсийг хүлээн авч байгаа юм байна. Цахим орчинд замаасаа гарсан вагонууд, зам дагуу суусан хүмүүс, вагонуудаас гарч ирэхээр зүтгэж буй хүмүүсийн дүр зураг тархжээ. Синд дүүргийн төмөр замын үйлчилгээг одоогоор зогсоосон байна. 2021 онд мөн Синд дүүргийн ойролцоо хоёр галт тэрэг осолдож, 40 гаруй хүн нас барж, олон арван хүн гэмтэж бэртэж байжээ. Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлж байгаагаар 2013-2019 оны хооронд 150 хүн галт тэрэгний ослоор амь насаа алдсан гэсэн тоо баримт байдаг юм байна. Пакистаны төмөр замын сүлжээ Британийн колончлолын үеийнхээсээ шинэчлэгдээгүй, одоо ч хуучин холбоо, дохионы системээ ашигладаг, аюулгүй байдлын чанарын шаардлага хангадаггүй гэдгийг холбогдох байгууллагаас тайлбарлаж байна.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо