БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хүчтэй хар салхинаас иргэдээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж, гамшгаас сэргийлэх байдлыг орон даяар хоёрдугаар зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авч байна.
Энэ сарын 8-ны өдөр Канвон мужийн Ёндун, Кёнбүгийн хойд хэсэг буюу Дунхэ орчмоор их хэмжээний аадар бороо орж, харин 8 дугаар сарын 9-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд орон даяар их хэмжээний бороо орохыг анхааруулж байна.
Мөн энэ өдрүүдэд далайн эрэг орчмын газар, аялал зуучлалын ресорт зэрэг газруудаар аялахгүй байхыг сануулж байгаа тул иргэд та бүхэн анхаарал, болгоомжтой байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, гар утсанд ирж буй сэрэмжлүүлэх мессежийг анхааралтай харж, хар салхины дэгдэлтийн үед онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байх, гол мөрөн, далайн эрэг орчмоор явахгүй байх, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий аюултай бүсээр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Иргэд болзошгүй үер усны аюулд өртөх, гамшгийн үед холбоо барих яаралтай тусламж 119, гэмт хэргийн дуудлага 112, санал гомдол мэдүүлэх 110, гамшгаас хамгаалах ерөнхий газрын 044) 205-1542~3 дугаар болон ЭСЯ-ны Консулын хэлтсийн 010-9595-3464 шуурхай дугаар, Пусан хот дахь Консулын газрын 010-5339-6090 шуурхай дугаарт тус тус холбогдож мэдэгдэнэ үү гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ