Шинэ тутам хэрэгжүүлж эхэлсэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд авлига албан тушаал, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх ноцтой хэргүүдэд оноох ялыг чангатгаж өгсөн. Гэвч энэхүү хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор хэвлээгүй учраас одоогоор хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үг. Тиймээс 10 тэрбумын С.Батдөлд холбогдох хэргийг эрүүгийн өмнөх хуулиар шийдвэрлэх бөгөөд энэ нь түүний хэлсэнчлэн хөнгөн зүйл ангид хамаарах аж. Энэ нь хялбаршуулсан журмаар буюу торгох ял оноохвий гэсэн хардлага нийгэмд бий боллоо.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнгөрсөн долоо хоногт С.Батдөлийн хэрэгт татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргээр зүйлчилж, хэргийг нь замхруулах нөхцөл байдал бүрдлээ гэх агуулгатай мэдээлэл явсан. Энэ хэргийг анх илрүүлсэн байгууллага нь цагдаа. Цагдаагийн байгууллага өөрөө Эрүүгийн тухай хуулийн 16 дугаар зүйл буюу мөнгө угаах ангиар зүйчилж шалгах эрхтэй байдаг. Хоёрдугаарт, үндэслэлгүйгээр хөрөнгөжихөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах эрхтэй. Гуравдугаарт, татвар төлөхөөс зайлсхийх гэдэг гурван зүйл ангиар үйлдлийг газар дээр нь илрүүлж, прокурорт яллагдагчаар татах саналаа оруулсан. Саяхан АТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, өмнө сонсгосон дээрээ ял нэмж сонсгон, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авилга, албан тушаалын гэмт хэргээр давхар зүйлчилж яваа. Тиймээс С.Батдөлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй" гэлээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ