Энэ оны 1 дүгээр сараас 7 дугаар сарыг дуусталх хугацаанд ОХУ ба БНХАУ-ын хоорондын бараа эргэлтийн хэмжээ 36,7 хувиар өсөж, 134,1 тэрбум долларт хүрсэн тухай Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсан байна.
Өнгөрсөн хугацаанд Хятадаас Орост 62,5 тэрбум долларын бараа нийлүүлсэн нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 73,4 хувиар, Оросоос Хятадад 71,5 тэрбум долларын бараа экспортолсон нь 15,1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар, оны эцэс гэхэд бараа эргэлтийн хэмжээ 220 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд талууд цаашдаа энэ тоог 300 тэрбумд хүргэхийг зорьж байна.
Хоёр талын худалдааны төлбөр тооцоонд үндэсний валютууд болох рубль, юаний эзлэх хувь нэмэгдэж 80 хувьд хүрсэн нь бараа эргэлт өсөхөд нөлөөлжээ.
Хятадын компаниуд техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, гутал хувцас, өргөн хэрэглээний барааг Орост голчлон нийлүүлж байгаа бол Оросоос Хятад руу эрчим хүчний эх үүсвэрүүд, хүнс, металл болон мод экспортолж байна. Тухайлбал, энэ оны эхний хагаст Орос улс Хятадын хувьд түүхий нефтийн хамгийн том нийлүүлэгч болж, Саудын Арабыг гүйцэж түрүүлжээ. Хятадын гаалийн газрын мэдээллээр, түүхий нефтийг 73 долл/баррелиар худалдсан нь Барууны орнуудын тогтоосон Оросын нефийн үнийн дээд хязгаар болох 60 доллароос давсан үнэ юм.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ