Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласнаар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Монгол Улсын анхдагч хувийн агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК нь өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар -Сөүл – Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхлүүлснээс хойш 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж нийт 5000 орчим суудал нийлүүлэлт хийжээ. Энэ нь хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр /2023.08.08/ “Аэро Монголиа” ХХК Сөүл хотноо УБ-СӨҮЛ-УБ-ын чиглэлийн нислэгийнхээ албан ёсны нээлт болгож “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны ТНБД С.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Моннис группийн Ерөнхийлөгч Б.Чулуунбаатар, Аэро Монголиа ХХК-ны Санхүү эрхэлсэн захирал Г.Мөнхбаатар, ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнууд, БНСУ-ын талаас Инчеон олон Улсын нисэх буудлын Нислэгийн маркетингийн албаны дарга Чой Вон Сок, Жижиг дунд аялал жуулчлалын холбооны 40 гаруй гишүүн болон авиа компанийн гэх мэт нийт 70 гаруй төлөөлөл оролцож байна.
Тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад түлхэц өгөх чухал ач холбогдолтой юм. Мөн “Аэромонголиа” ХХК-ийн нислэгийн шугам өргөжин тэлж, Монгол Улсын олон улсын нислэгийн 45 гаруй хувийг эзэлдэг өргөн зах зээл болох Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгээ эхлүүлсэн нь хоёр улс хоорондын бизнес, аялал жуулчлал, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд чухал үр дүнтэй үйл явдал юм.
“Аэро Монголиа” ХХК өнөөдрийн байдлаар Бразил улсад үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай хоёр агаарын хөлөг, Европын Холбооны улсуудад үйлдвэрлэгдсэн 141 хүний суудалтай нэг Airbus A319 агаарын хөлгүүдээр Япон улсын Токио хот, Вьетнам Улсын Хануй хот, БНСУ-ын Сөүл хот болон орон нутгийн нислэг үйлдэж байна. 2023 оны 8 дугаар сард 2 дахь А319 хөлгийг авчрахаар ажиллаж байгаа ба УБ-СӨҮЛ-УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нислэг үйлддэг болохоор төлөвлөж байна.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ