“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын баг, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, тус үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, худалдан авалт, хүний нөөц, нийгмийн хариуцлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, ногоон хөгжлийн үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тогтоол, шийдвэрийн биелэлт, төлөвлөгөөт үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Эрдэнэт үйлдвэр 2023 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтийн төлөвлөгөөг 100.0-113.9 хувиар биелүүлжээ. Онцолбол, 19.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.0 хувиар, 18.5 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.0 хувиар, 302.7 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 101.6 хувиар, 2.97 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөг 113.9 хувиар тус тус биелүүлж ажилласан байна.
Үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөвлөгөөний биелэлт оны эхний хагас жилд сайн дүнтэй байгаа хэдий ч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, төсөл хөтөлбөрийг тойрсон олон асуудал тулгамдаж буйг Ерөнхий захирал Г.Ёндон тайландаа онцлон тайлбарлаж, шийдэл саналаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд уламжилсан.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэсэн зэс, молибдены баяжмалын дагалдах элементэд АМНАТ тооцож буй нь “үндэслэлгүй нэмэлт зардал” бий болгодог, АМНАТ-ийн төлбөр их хэмжээний зөрүүтэй тооцогдож буй, цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх, үйлдвэрлэж буй эрчим хүчээ өөрийн өртгөөс бага үнээр нийлүүлж, өндөр үнээр худалдан авч буй, үйлдвэрийн техникийн бодлоготой уялдуулан холбогдох техник тоног төхөөрөмж худалдан авахад гардаг хүндрэл бэрхшээл, “Уурхайчин-2” хорооллын гүйцэтгэгч “Өргөө Хаан констракшн” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс орон сууцны захиалга өгсөн 319 ажилтан хохироод буй зэрэг тулгамдсан асуудлуудыг танилцуулж, эдгээрийг шийдэж өгөх санал, хүсэлт тавилаа.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Эрдэнэт үйлдвэрийн эхний хагас жилийн тайлан болон хүндрэл дагуулж буй тулгамдсан асуудлуудын талаар асууж, тодруулан, санал бодлоо солилцож, тодорхой шийдэл гаргана гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт хурлын үеэр онцолсон.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ