Уруйн үер буусан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчимд наймдугаар сарын 7-ноос өнөөдрийг хүртэл ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй зургаан компани таван мананцар үүсгэгч автомашинаар нийтийн эзэмшлийн зам, талбай, айл өрхүүдийн хашаа, нүхэн жорлон болон гэр дотор хийж байна.
“Хунт хайрхан” ХХК-ийн эрүүл ахуйч, эмч Б.Алтанцэцэг “Бид ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн эхний өдөр буюу наймдугаар сарын 7-нд 24,440 ам.метр талбайг ариутгасан бол бусад өдөр дунджаар 50 мянга гаруй ам метр талбайг хоёр удаагийн давтамжаар ариутгаж буй. Хэт халалтын улмаас буюу 30-аас дээш хэмд хлорын нэгдэл ууршаад алга болдог учир ариутгал, халдваргүйжүүлэлтийг өглөө болон үдшийн сэрүүнд хийж байгаа. Мөн бид ариутгал, халдваргүйжүүлэлт хийх үеэрээ айл өрхүүдэд гэрийн нөхцөлд хэрхэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийх талаарх зөвлөмжийг өгөн ажиллаж байна” гэлээ.
Лаг шавар их хэмжээгээр орсон айлуудын гэрийг 0.06 хувийн ариутгалын уусмалаар ариутгаж байгаа бол гадна талбайг 0.1 хувийн уусмалаар ариутгаж байгаа аж. Ингэхдээ жавелион, клорсепт 17, просан зэрэг бодисыг ашиглаж байгаа юм.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй